Төгрөгийн хадгаламж 220 тэрбумаар өсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар төгрөгийн хадгаламж өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн 11 дүгээр сарын эцсээр 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 298.8 тэрбум, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Эдгээр өсөлтөд төгрөгийн хадгаламж 220 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.  

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл  11 дүгээр сарын эцсээр 15 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 776 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 893.7 тэрбум болж, өмнөх оны мөн үеийнхээс 68тэрбум төгрөгөөр буурсан байна.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top