Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа. 

Учир нь  экспортын нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилсэн урт дараалал үүсгээд байгаа юм. Иймээс экспортын нүүрсний тээвэрлэлтэд үүсээд буй энэхүү  урт дараалал, хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор Гашуун сухайтын авто зам дээрх урт цувааг арилгах хүртэлх хугацаанд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор болжээ. Шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийхээр төлөвлөсөн байна. 

  Тус шийдвэр өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, "Энержи ресурс" ХХК-ийн ачилтыг найм хоногийн хугацаатайгаар  зогсоосон байна.

 

 

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
levch(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

MASHINDAA US SHURSHIGCH SUURLUULJ TOOS SHOROONOOS HAMGAALJ OSOLIIG BURUULMAAR

0  |  0
Top