Орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

Санхүүгийн зохицуулах хороо “Цемент шохой” ХК-ийн нэмж гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.75 тэрбум ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ. Ингэснээр тус компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.9 тэрбум ширхэг хувьцаатай болж байна. Мөн “Ди Би Эм ассет менежмент”, “Силк рөүд ассет менежмент” ХХК-уудад хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Мастер Инвестмент менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэсэн байна.

Түүнчлэн  “МИК актив арван дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1.45 сая ширхэг хүртэлх баталгаат үнэт цаасыг бүртгэсэн байна.  Нийт 145.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас байх юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top