ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэжээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн байна.
Тус хурлаас хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа хэмээн дүгнэсэн байна.
ОУВС-гийн дэд захирал, Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Мицухиро Фурусава “Хэдийгээр улс төрийн хөгжлийн хувьд удаашрал үүссэн ч ОУВС-гийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн эерэг гарсан” гэж мэдэгджээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Avaad l bdag amidral n bahi bdgaaraa
zeeliin san baiguulaa heden bank ruu ugch mungu huulj ard irgedee shulahaa boli.ugui bol neftiin uildver zereg heregtei zuild ashigla
наад зээлээрээ үйлдвэр бариа тэгвэл хөгжинө