ОХУ-д онгоцны түлшний үнэ нэмэгдэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтворгүй байгаа, дотоодод хомсдол үүссэн зэрэг шалтгаанаар ОХУ-д онгоцны түлшний үнэ нэмэгдэж эхэлжээ. Нийслэлийн бүх ("Шереметьево", "Домодедово", "Внуково") нисэх буудлуудад онгоцны түлшний үнэ тонн тутамдаа 1000 гаруй рублиэр нэмэгдсэн байна. Гэсэн ч тус улс үнээ тодорхой хэмжээнд барьсаар байгаа юм. Жишээ нь, Европын холбооны улсын нисэх буудлуудад онгоцны түлшний үнэ Оростой харьцуулахад 10 хувиар өндөр байгаа юм. ОХУ-д хамгийн сүүлд 2013 онд л дээрх бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ljuu(103.57.92.130) 2017 оны 12 сарын 19

GAZAAR AJILDAG TULSH HYAMD TUSNA

0  |  0
Top