Даатгалын зуучлагчийн шалгалтад 102 иргэн тэнцэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Банкнаас бусад санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн болон сургалтын байгууллагатай хамтран мэргэшлийн сургалт явуулж, шалгасны үндсэн дээр эрх олгодог. Тус хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын мэргэжлийн оролцогчид, санхүүгийн мэргэжилтнүүдийг чиглэл тус бүрээр сургалтад хамруулан, шалгаруулж байна.

Энэ долоо хоногт даатгалын зуучлагчийн болон хохирол үнэлэгчийн эрх олгох сургалт, шалгалтыг зохион байгууллаа. Даатгалын зуучлагчийн сургалтад нийт 134 иргэн хамрагдсанаас шалгалтад 102, даатгалын хохирол үнэлэгчийн сургалтад 21 иргэн хамрагдсанаас 14 нь тэнцжээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top