Дагагчдынхаа тоог нэмэхийн тулд санамсаргүйгээр нөхрөө хөнөөжээ

2017 оны 12 сарын 21

 

АНУ-ын оршин суугч, нэгэн жирэмсэн бүсгүй олон нийтийн сүлжээнд аюултай туршилт хийх үедээ санамсаргүйгээр хань ижлээ хөнөөсөн байна. Хосууд чухам юу туршиж үзэхээр оролдсон юм бол. Интернет ертөнцөд алдар олохын төлөө хүмүүс амьдралаа яаж сүйрүүлж байгааг энэ үйл явдал тод харуулж байгаа юм.

-“Бүгдэд нь Өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр пүрэв гариг” – Энэ бол америк блогчин бүсгүй Монализа Перезийн сүүлийн пост юм. Тэрээр өөрийн дагагчдад өглөөний мэнд дэвшүүлсний дараа нөхөр, охин хоёрын хамт цэнгэлдэх хүрээлэн рүү явжээ.Тэд алхам бүртээ зураг дарж, бичлэг хийсэн байна. Тасалбар худалдан авалт, тоглоомууд дээр сууж зугаацах гэх мэт бүхий л зүйлсээ интернетэд нийтлэн, тайлбар бичиж явжээ.

Блог хөтлөх талаар гэр бүлийн хосууд бараг л мэргэжилтнүүд байсан бололтой. Гэвч  дагагчдынх нь хариу үйлдэл тэдэнд төдийлөн хангалттай сэтгэл ханамж өгөөгүй учраас тэднийг гайхшруулсан бичлэг оруулахаар шийдсэн гэнэ.

Тэд энгийн нэг ном, бууны сумыг зогсоож чадах эсэхийг туршихаар шийджээ. Ингээд бүсгүйн нөхөр цээжиндээ зузаан ном барин зогссон байна. Зураг авалтын өмнөхөн тэд хальтхан тайлбар хийж амжжээ: “Педро бид хоёр хамгийн аюултай туршилт хийхийн тулд буудахаар бэлтгэж байна. Энэ бол миний биш, түүний бодож олсон санаа шүү” хэмээн бичсэн аж

Хөршийн эмэгтэй тэднийг энэхүү эрсдэлтэй туршилтыг хийхгүй байхыг хүсэхэд хариуд нь: “Үүнийг хийснээр бид улам олон дагагчтай болно” гэж нөхөр нь өөрийнхөөрөө зүтгэж байж.

Ингээд эхнэр Монализа 50 калибрын хүчин чадал өндөртэй Desert Eagle буугаар буудахад Педро газар дээрээ нас баржээ.

Т.Ариунтунгалаг


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(213.153.140.9) 2017 оны 12 сарын 24

ТЭНЭГҮҮДИЙН хохь л болж дээ

0  |  0
medrel(202.179.27.67) 2017 оны 12 сарын 21

medrel muut

0  |  0
Top