Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын даргын, Залуучуудын хөгжлийн газрын даргын, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан билээ.
Эдгээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны дэргэдэх Салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад нийт 94 иргэн бүртгүүлснээс хууль эрх зүйн мэдлэг шалгах сорилын шалгалтад 50 хувь нь тэнцээд байна. Шалгалт бичгийн шалгалтаар үргэлжилж байна. Шалгалтад оролцогсдын төлөөлөл бичгийн шалгалтын сэдвийг сугалж сонгосноор II дахь шатны шалгалт эхэллээ. Хууль эрх зүйн сорилын шалгалт, бичгийн шалгалтад тэнцсэн иргэд ярилцлагын шалгалт өгөх юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )