НӨАТ-ын сугалааны мэдээллийн нууц найдвартай юу?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

 

Манай улсын иргэд Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаанд оролцдог болоод багагүй хугацааг өнгөрөөлөө. Хамгийн сүүлд 500 сая төгрөгийн азтан тодорч заримыг нь атаархуулаад байгаа. Нэг хүнд 500 сая төгрөг өгөхөөр 500 хүнийг саятан болгох байсан юм гэсэн санал ч явж байна. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан бөгөөд НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорсон нь онцлог үйл явдал боллоо. НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байсан юм. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, Х.Батдулам гэх бүсгүй батламжаа гардаж аваад байсан бол энэ удаад 500 сая төгрөгийн азтан тодорч байна.

Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодорсон юм. 

Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албанаас тодруулахад "Өөрөөс нь зөвшөөрөл авна, баримтыг шалгаж, баталгаажуулна" гэсэн байр суурь илэрхийлсэн ч азтаны нэрийг олн нийтэд ил зарлалаа.  

 

 НӨАТ-ын  нууцлал хэр вэ гэдэг асуудал этнээс яригдсаар ирсэн. Албаныхан нууцлал сайн гэдэг бол зарим иргэн эргэлзэж, түүгээрээ дамжаадп азтаныг танил талаараа гэх хандлага цөөн боловч гарч байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас хэрэглэгчийн зан төлөв харагддаг гэх нэгэн ч байдаг. Үндэсний статистикийн хороо, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, хувь иргэн хандсан  тохиолдолд өөрийнхөө мэдээллийг авах боломжтой гэдэг. Гэхдээ тагнуулын байгууллагад гэхэд иргэдийн мэдээллийг авах давуу тал илт мэт харагддаг. Манай улсад НӨАТ-ын урамшууллын талаар нарийвчилсан заалт байхгүй ажээ. НӨАТ-ыг дагасан сайшаалтай зүйл нь татварын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн, иргэд хоёр хувийн буцаан олголт авдаг болсон гээд давуу тал бий юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.179.147) 2017 оны 12 сарын 28

НӨАТаа том том дэлгүүрүүдээс яагаад авдаггүй юм бэ Гранд плаза зах гээдл өчнөөн дэлгүүр НӨАТын баримт өгөдгүй зарим дэлгүүр гар утсаараа утасруун баримтаа явуулж бхад та нар ажилаа зөв явуулаачээ болгое гэвэл болно шүү дээ даанч сэтгэлгүй бна

0  |  0
juyh(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 0033644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Уншигч(66.181.178.112) 2017 оны 12 сарын 28

Энэ том залилангийн хэрэг бололтой байгаа юм. Нэг мэдээллийн мэрэгжилтэй нөхөр олон удаа сугалаа хожсон гээд л хэл ам болоод байсан. Тэгээд чимээгүй хэрэг хаагдсан даа.

0  |  0
kjhgf(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Bayanmunkh(66.181.189.173) 2017 оны 12 сарын 27

5 huniig 100.0 sayatnaar tohiruulval zugeer ymu

0  |  0
zochin(27.123.212.140) 2017 оны 12 сарын 27

Ene sugalaa khudlaa 2 jil bolohod tui 1 togrog hojsongui.tegtel harin tatvar.n gazar.n IT ni 34 udaa aztan bolood

0  |  0
Зочин(103.57.95.108) 2017 оны 12 сарын 27

Хамгийн бага 20 мянган нэмж 40,50 мянга болгож болохгүй юу.1 хүнд 500 сая гэдэг чинь арай дэндүү үнэмшилгүй хардлага дагуулах тоо байна. Манайх шиг амьдралын баталгаажин түвшингээс доогуур орлоготой иргэд олон байдаг оронд 500 саяыг багасгаж 500 хүнийг хамруулах нь зүйтэй гэдэг санааг дэмжиж байна.

0  |  0
Хр(122.201.21.232) 2017 оны 12 сарын 27

50сая 100 байхад хүн тодорохгүй байснаа 500 сая гэхэд нь хүн гарч ирээд авчихдаг нь сонин .

0  |  0
zochin(202.9.40.130) 2017 оны 12 сарын 27

5 saytan 100 hun todruulahad olon ailiin amidrald ihee horongo oruulalt bolnodoo. 300 myangad l gulhih shahaj bna shuu.Ard tumen chini ...

0  |  0
зочин(150.129.140.60) 2017 оны 12 сарын 27

Заавал 500 сая хожихоор болгодог буруу 1 сая төг хожихоор байсанч хүмүүс идэвтэй хэвээр байна. Гол нь талоноо цуглуулах сонин байдаг. Хөдөө зах гээд 50 хувь нь талонгүй байна. Үүнд анхаараа ч. Өөр талон суглааны дугааргүй өгдөг болсон.

0  |  0
Top