Шатахууны онцгой албан татвар 2018 оны эхний өдрөөс эхлэн нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бензин шатахууны үнэ 50 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх талаар эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн 2017 он гарснаас хойш брент газрын тосны ханш найман хувиар өсч, 63 ам.доллар даваад байгаа. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт таваарын ханш 64 ам.доллар давж сүүлийн хоёр жилийн оргилд хүрч байсан юм. Өнгөрсөн сард АНУ-ын занарын олборлолт 7.1 сая баррель давж, түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Ийнхүү АНУ-ын олборлолт эрчимжсэн газрын тосны ханшийн өсөлтийг нэг түвшинд барихад хүргэсэн билээ.
ОПЕК болон ОХУ-ын тал газрын тосны гарцаа танах хөтөлбөрөө ирэх оны эцэс хүртэл сунгахаа зарласан. Ингэснээр үргэлжлүүлэн олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийг бууруулж, ханшийн өсөлтийг хадгалах зорилт тавиад байгаа юм. ОПЕК-ийн зүгээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор газрын тосны ханш өсөхөд нөлөөлсөн. ОПЕК-ийн зүгээс ирэх онд буюу 2018 онд газрын тосны ханш тогтвортой, жигд байдлаар өсөх хандлагатай байгааг мэдэгдээд байгаа.
Энэ нь манай улсад бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүйд хүргэх нь ойлгомжтой. Ингэхдээ АИ92 болон 80 бензинийг литр тутамд нь 40 төгрөгөөр, дизель түлшийг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэх товтой байгаа юм. Гэхдээ энэ бол өнөөдрийн нөхцөл байдалд нийцүүлж буй үнэ биш гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрч чадахгүй бол 50-100 төгрөгөөр нэмэх аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 7 )
Яадаж л замын түгжирэл арай л багасах байхаа
Тэгвэл хоёрын хооронд 50 төгрөг бараг л нулмих төдий шүү дээ Дэмжиж байна. Бинзен Дизелийн үнийг даруй 20.000 төгрөг болгох хэрэгтэй . 8800 бол нулмих төдий юм байна.
Компани Бензений үнээ даруй литр тутамыг 4800 төгрөг болгох хэрэгтэй тэгэж байж сая нэг ашигаа олох магадлал яадаж бланссаа барих биз дээ .Дизелийг 8800 болгох хэрэгтэй тэгэхгүй бол маш их хохиролтой Дампуурснаас өөрцгүй болно
neft 100 dawsan baisan ueiin une hansh odoog hyrtel baigaag hyn byhen medej bgaa bizdee 50aas doosh barag ortson bhad oorchlogdoogyi ene bol zygeer ulaan tsagaandaa garsan deerem moljlog bizdee hyamdrahadn hyamdraagyi baij bolichooch shudarga unen chin haashaa yawj odoo vee ergej ireh tsagn boloogyi yu
Manai Mongol ulcad Tamcagiin nefti gej bn sh dee yagaad hytaruu odor shonogui heden myngan toonnoor gargaad Mongoldoo ducalch nefti baihgui baigaa um hytaduud yamar une hanshaar abdag um aygui bol barag unegui abdag biz ene archaagui baidlaaca calah heregtei eronhiilogchoo
Мэдээ битгий хуулж тавь
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com