Газрын тосны үнэ 2040 он хүртэл 50-80 ам.долларт хэлбэлзэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Монголд шатахууны үнэ нэмэгдээд байгаа энэ үед олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) жил бүр гаргадаг газрын тосны үнэ ханшийн таамаглалаа танилцууллаа. Энэ салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт 2017 онд 20 хувиар буураад буй. Таамаглалаас үзвэл, энэ байдал ирэх жил ч үргэлжлэх аж. Яваандаа үнэ аажмаар өсч 2020 он гэхэд 80 ам.долларт хүрнэ, тэр үед хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ Ойрхи дорнодод улстөрийн нөхцөл байдал тогтвортой, ОПЕК-ийн орнууд давамгай байр сууриа хадгалсан хэвээр байх тохиолдолд л дээрх таамаг хэрэгжинэ. Байдал буруугаар эргэвэл газрын тосны үнэ 50 ам.доллар хэвээр үлдэж, 2040 оноос л 80-ын босгыг алхах хувилбар ч бий гэдгийг тайланд онцлон тэмдэглэжээ.

Европт худалдаалагддаг  Brent маркийн газрын тос өчигдөр баррель нь 48 ам.доллараар зарагдаж байв.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top