Монголд нефть бүтээгдэхүүнд оногдуулах онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдээд буй билээ. Тэгвэл ОХУ-д ч шатахуун, дизелийн түлшинд ногдох албан татварыг нэмэгдүүлэх хууль энэ оноос хэрэгжиж эхэлж байна. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ хэдэн тэрбум ам.доллараар нэмэгдэх ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсчээ.
ОХУ-ын эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулах, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгодоо шатахууныг ашиглаж эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор татварын ерөнхий хуулийн 193 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тухайн өдөртөө Холбооны зөвлөлөөр орж батлагдсан байна. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байсан. Тэгвэл эрх баригчид жижиглэнгийн худалдааны үнийг бага байлгах талаар тусгайлсан арга хэмжээ авсан учир татварын нэмэгдэл шиг өндөр хувиарөсөхгүй хэмээн баталж байгаа юм. Сангийн яамны төлөөлөгч Ю.Зубарев энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Одоо 34-35 рубль байгаа шатахууны үнэ хууль хэрэгжиж эхэлсний дараа 2.36 рублиэр буюу 6.5-7 хувиар л нэмэгдэнэ” гэж өгүүлжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
2000 оноос хоиш нефт боловсруулах үилдвер барина гээд одоо болтол барьж чадаагүи нь үе үеиин тэнэг улс төрчидиин балаг