Дэлхийн хамгийн их ашиг олсон таван компани

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 02

Moody`s агентлаг дэлхийн хамгийн өндөр ашигтай ажиллсан корпорациудыг зарлалаа. Өнгөрсөн жил “Сэм авга”-ын корпорациуд татвар төлсний дараах байдлаар 1.8 их наяд ам.долларын хуримтлалыг үүсгэсэн байна. Энэхүү мөнгөний 40 орчим хувь нь IT салбарт ноогдож байгаа ажээ. Мөн 223.2 тэрбум ам.долларыг “Apple” тэргүүтэй эхний 10 компани цуглуулсан байна. Гаднаас мөнгийг хамгийн хурдацтай хуримтлуулж байгаа нь “Apple” корпораци аж. Корпорациуд нийт ашгийнхаа бараг талыг гаднаас цуглуулсан нь тэнд ашиг их татвар бага төлдөгтэй нь холбоотой юм байна.

АНУ-ын корпорациудын чөлөөт мөнгөн хуримтлал 2015 онд ийнхүү 1.8 их наяд ам.доллар боллоо. Дараа жил энэ тоо 1.7 их наяд хүрч нэмэгдэх магадлалтайг Moody`s Investors Service агентлагийн шинжээчид тооцоолон гаргаж ирсэн байна. 

Технологийн компаниуд чөлөөт мөнгөн хуримтлалын 38 хувь буюу 556 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн гэсэн мэдээллийг “Marketwatch” цацсан. Санхүүгийн бус салбараас олсон бүх ашгийн бараг 1/4 нь Apple, Microsoft, Google, Pfizer, Cisco Systems гэсэн тавхан компанид хамаарч байгаа аж. Apple-ийн ашиг жилийн эцэст 39.5 тэрбум гэж гарсан нь өнгөрсөн жилийнхээс 40 хувиар буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн их ашиг олсон таван компани (цэвэр ашиг тэрбум ам.доллараар)

  1. “Apple” корпораци (АНУ) -39.5

 

Өнгөрсөн жил нэг улиралд дунджаар 47.5 сая ширхэг Iphone гар утас, 10.9 сая iPad, 4.8 сая ширхэг Mac компьютер борлуулж, 182.7 тэрбум ам.долларын орлого олжээ. 

 

  1. “Exxon Mobil” корпораци (АНУ) -36.94

 1870 он байгуулагдсан тус компанийн олз ашиг газрын тосны үнээс шууд шалтгаалдаг. Тиймээс өнгөрсөн оны сүүлийн улирлын ашиг 4.2 тэрбум болж огцом унажээ.

 

  1. Samsung Electronics Co. Ltd. (БНСУ) 21.4

Солонгосын нэрийн хуудас болсон тус компанийн ашиг өнгөрсөн жил 21.4 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 35 хувиар буурсан үзүүлэлт юм. Мэдрэгч технологитой гар утасны борлуулалт буурсантай холбоотойгоор ийнхүү буурчээ. 

 

  1. Berkshire Hathaway Inc. (АНУ) 20.2

 

Хөрөнгө оруулагч Уоррен Баффетын “Эзэнт улс” өнгөрсөн жил төмөр замын үйлчилгээ эрхэлдэг BNSF, улаан лоолийн нухашаар дэлхийг хангадаг “Kraft Heinz”, авто даатгалын GEICO зэрэг том, “Buffalo News”, “Nebraska Furniture Mart” нарын жижиг компаниудыг эзэмшилдээ нэгтгэснээр гол орлого ашгаа барьж авсан. Нийт орлогынхоо 20 тэрбумыг нь дөрөвхөн компаниасаа олжээ.

 

  1. 5.     Chevron Corporation (АНУ) 19.3

Шатах тослох материалын худалдаанаас гол ашгаа олдог. Газрын тосны албарынхаа бусад компанийн нэгэн адил хүнд байдалд ороод байгаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэчимэг (150.129.142.121) 2020 оны 03 сарын 17

Та нар googleийг мартсан бна шдэ ийм ч юм бичиж чадкү бдын бж

0  |  0
Top