Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.
Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ.
Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.
Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгсөн байна.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 6 )
um bol toriin alba hubiin heshliinhen l ene ulc orniig chirch ybaa shuu
Өндөр үнэтэй 40000 хэвтэж байг л дээ! Үнэ нь удахгүй газарт унаж таарна! Утаагаар далимдуулж иргэдэд зээл нэрээр өндөр үнээр шахах, иргэдийн, төсвийн мөнгө хулгайлах гэж битгий шүлэнгэтээд, яараад байцгаа. Ичиж амьдар, МАН-ын тэргүүлэх луйварчид минь.
Утааны асуудал улс төржсөнөөс илүүтэй бизнес болгоод байгаа болохоор шийдэгдэхгүй байна. Хүрэн нүүрс Улаанбаатар луу оруулахаа болиод Дорноговиос антрацит мэтийн утаа багатай нүүрс оруулж ирээч. Илт багасна ш дээ. Ядаж хүрэн нүүрсээ Тавантолгойн нүүрстэй холиод зарвал утаа багасна ш дээ. таван толгойн нүүрс зуух хайлуулчих гээд байхгүй. Бас бэлэн зарж байгаа шингэрүүлсэн шатдаг хий яагаад нэвтруулэггүй юм бэ.
Олон жил утаа ярилаа.одоо доривтой ажиллах цаг болсон.эхлээд өөрийн гэсэн байр сууцгүй. Газаргүй. Хашаа гэргүй.өөрөөрхэлбэл өмчгүй хүний байр хөлсөлж түрээсэлж амьдардаг хүмүүсээ судалж тэднийг байр сууцанд оруулах хэрэгтэй байхаа.олон байртай хувь хүнд мөнгө өгч байхаар улсдаа.компанид барилга барьсан зардалд өгч байвал барилгын компаиуд дараагийнхаа байр сууцыг барих эргэлтийн хөрөнгө орж ирнэ гэж бодож бн.Ийм гэр бүлүүд их байгаа шүүдээ.Олон ыайртөй түрээсэлж баяждаг дарга нар энэ талөар мэдсээр дуугарч гаргаж .ажил болгохгүй байнаа.
Төрийн албаныхан ч харин бараг 100% байртай байрны зээлтэй байгаа шдээ, бусад өрх гэр бүлд янз бүрийн орлоготой орлогогүй өндөр настан ганц бие ажилгү боловмрол мэргэжилгүй өчнөөн ард түмэн байгаа шдээ, эхлээд мхш сайн судалж байж тэндээс чинь яах хэрэгтэй чинь харагдана ш дээ. Түүнээс гадна шилжилт хаалаа л гэнэ. Шилжтлт хөдөлгөөнөө хиилгэхгүй л яндангаараа уугиулаад л амьдрана ш дээ тийи гэр бүл маш олон бгаа ш дээ. Ерөөсөө яг аиьдрал дээр юу байгаа, хандлага ямар байгааг огтхон ч бодтойгоор төсөөлөхгүйболохоор та нарын чрьж хтйж байгха ёинь ямхр ё үр дүнд хүрэхгүй! Эсвэл зориуд тнгэж худла
Арга зөв хэрэгжүүлэлтэн дээрээ анхаарах. Утааны гомотод амьдардаг төрийн албан хаагчдад янданг бууруулах замаар өгч газарыг нь авч лацдах