Банк бус санхүүгийн байгууллагууд чадавхжиж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатарт 2.5 тэрбум,  Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд 600 сая төгрөг, бусад аймаг, суманд 200 сая төгрөг байхаар нэмэгдүүлэн тогтоосон. Шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагуудыг 2017-2021 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг баталсан. 2018 оны хоёрдугаар сарын 10 гэхэд нийслэлийн Банкбус санхүүгийн байгууллагуудын хувьнийлүүлсэн хөрөнгө нэг тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумынх 250 сая, бусад аймаг, сумдынх 70 сая төгрөгт хүргэсэн байх ёстой.

Банк бус санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн болгох, компанийн засаглалыг сайжруулах зэрэг ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос тасралтгүй хийж байгаа ажээ. Мөн Банк бус санхүүгийн байгууллагуудын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг нэг бүрчлэн хянаж, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж эхэлжээ.   Тус хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжиж байна гэж  дүгнэсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hju(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top