Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө" гэж заасан байдаг.
Иймд тус хөнгөлөлтийг эдлэх иргэд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд холбогдох баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх бүрэн эрхтэй.
Тодруулбал 2018 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө тайлангаа ирүүлсэн I-ээр ээлжийн иргэдийн буцаалтыг энэ сард олгож байгаа бол харин нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг ирэх тав, зургаадугаар сард багтааж буцаан олгох аж.
Иймд тус хөнгөлөлтийг эдлэх иргэд амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд доорх баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх бүрэн эрхтэй. Мөн та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулах боломжтой.
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт /Тусгагдах зүйлс: Татварын албанд болон Төрийн санд хандах, Овог нэр, ажлын газар, хуулийн заалт, харилцагч банк, хувийн дансны дугаар, гэрийн хаяг, утас, гарын үсэг, огноог оруулж бичих/
2. Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажсан /
3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт /Ам бүл хэд, оршин суугаа хаяг/
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нотариатаар баталгаажсан /
5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажсан /
6. Зээлийн гэрээний хуулбар ба зээл авсан этгээдээс мөнгө шилжүүлсэн баримт
/Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээний хуулбар, зээл олгосон этгээдээс орон сууцны төлбөрийг төлсөн мөнгөний баримт/
7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагын албан ёсны лавлагаа тодорхойлолт
8. Захиалгын болон Худалдах, худалдан авах гэрээ
/Орон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар/
9. Байранд төлсөн мөнгөний баримт
/Хувь хүн єєрийн орлогоор орон сууцны барилга худалдан авсан бол тєлбєр тєлсєн хүчин тєгєлдєр баримтууд/
10. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
/Татвар тєлєгч хувь хүний өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны 2%-ийн албан татвар тєлсєн баримт эсхүл түүний хуулбар /
11. Татвар Төлөгчийн Орлого Татварын Бүртгэлийн дэвтэр
12. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
/Тодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх/
13. Орлого нотлох бусад баримт
Мөн хоёр жилийн өмнөөс эхлэн цахим бүртгэлээр бүртгүүлэх боломжтой болсон. Ингэхдээ иргэд эхлээд харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Хэрэв анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болно. Цэнхэр дэвтрийг авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгөх юм. Хүлээн авсан тайланг шалгаж, улмаар Төрийн санд бүртгэсний дагуу таны буцаан олголт дансанд орно. Та материалаа эрт өгөх тусам таны буцаан олголт эхний ээлжинд багтах боломжтой.
Түүнчлэн "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Дүнжингарав, Мишээл салбаруудад татварын буцаан олголтыг харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой.
ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
№ | Бүрдүүлэх бичиг баримт | Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага | |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх | Монгол шуудан компаниар хүргүүлэх | ||
1 | Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
2 | Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах | Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх | |
3 | Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт | Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | |
4 | Иргэний үнэмлэх, хуулбарын хамт | Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
5 | Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
6 | Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
7 | Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт | Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах | Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх |
8 | Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ | Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх | |
9 | Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт | Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх | Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх |
10 | Хөрөнгийн үнэлгээний тайлан | Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх | |
11 | Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт | Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. | |
12 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
№ | Бүрдүүлэх баримт | Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага | |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах | Шуудангаар хүргүүлэх | ||
1 | Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах | Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх | |
2 | Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт | Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд чөлөөлөгдөх орлогын эцсийн үлдэгдэл, хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | |
3 | Иргэний үнэмлэх, хуулбарын хамт | Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
4 | Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
5 | Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ | Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх | |
6 | Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
7 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүн цалингийн зээл болон бусад өөрийн оролгоор амьны орон сууц барисан тохиолдолд хэдэн жилийн дотор бүртгүүлэх ёстой вэ. Баримтуудаа хадгалсан байгаа 2жил болж байна 30 гаруй сая төгрөгөөр боссон. Хэдэн хувь нь иргэнд буцаан олголт болж ирэх вэ тодорхой хариу өгнө үү