Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан тухайгаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.
Тодруулбал, "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэснээр 49 хувийг УИХ-ын 2017 оны 23-р дугаар тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх замаар төрийн өмчит авахаар боллоо. ОХУ-ын 49 хувийн эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголын зэс” корпораци төлсөн. Үүнийг УИХ-ын 23-р тогтоолын дагуу харилцан суутгал хийж, шийдвэрлэх саналыг Засгийн газарт оруулж шийдэгдлээ. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээлүүд мөн Сэлэнгэ аймагт орших концессын гэрээг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд тооцох, “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгийг “Монголын зэс” корпораци руу шилжсэн мөнгийг тус тус харилцан суутгал хийх шийдвэр гаргалаа. Ингэснээр энэхүү суутгалуудад нийт нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцан суутгал хийгдэнэ " гэлээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 22 )
Дэмжиж байна.и Харин одоо 49%-ийн хувьцаагаа аж ахуйн нэгж юмуу ард иргэддээ хувьцаалах асуудлаа шийдээд өрийг төлчих хэрэгтэй дээ Тэгээд өөрийн улсын болгоод авах хэрэгтэй. Харин одоо Оюу толгой, Таван толгойн асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй. Ажлын амжилт хүсье
Ene.shiidveriig.jiriin.ard.irged.bugd.bayartai.huleej.avna.harin.muulasd.bgss.humuus.bol.luivarchid.shuu
Uneheer.ih.bayarlaj.bna.zuv.zuv
Ард түмний нэр барьсан том луйврыг зогсоожээ. Баяр хүргэе
Хүрэлсүх Нямдорж үнэхээр сайн ажиллаж байна. Баярлалаа.
Zasag avdag n zov shuudee iimerhuu maygin luivaraar naad zahin batsaand mongo luivardaj ogood za av gevel avchih batsaanuud zondoo bna ene bol 100huv luuvar blaa NYAMKA ahdaa bayrlaj bna
Нямдорж тэргүүтэй шахааныхан. баярлах болоогүй цаана чинь ард түмэн босохгээд зэвсгээ бэлдэж байна
Төрд 100% авсан гэчихээд шахааны бизнесээ больчих хэрэгтэй.Үүнд ард түмний хяналтыг сайжруулж болно шүү дээ.
mash.zuv.shiidjee.bayarlalaa.MAHd.odoo.49/g.ard.irgeddee.huvitsaa.bolgoj.uguurei. bayarlalaa
Унэхээр буруутай юм бол тэр этгээдэд таарсан шийтгэлийг нь оногдуулах байх.Энэ бол жирийн хэрэг биш гэдгийг олон хун хэлж байна
davj zaaldanadaa
Монгол улсын ганц амин зуулгыг хувьчилж хувийн компани авна гэж юу байхав дээ.Улсын мэдэлд авч ард түмэндээ хувь хишгийг хүртээх хэрэгтэй шүү дээ.Улсын мэдэлд авлаа гэчихээд хэсэг хугацааны дараа өөрчлөгдсөн байх вий дээ.Бурхан минь
Ашгүй дээ. Ерөнхийлөгч асан хүзүүгүй ноён галзуурч мэдрэл нь муудахвий дээ.Хууль шүүхийн авилгач гэмт хэрэгтэн шүүгч нарыг хурдан солиосой.
Шийдвэрийг дэмжиж байна. Монголын ард түмэн ШҮҮХ, ПРОКУРОРТ хэзээ ч итгэхээ больсон шүү дээ. Харин одоо ЭРДЭНЭТ үйлдвэрийг хуйвалдан авсан бүлэглэлтэй хариуцлага тооцоосой гэж хүсч байна. АМЖИЛТ ХҮСЪЕ...
Хамгийн гол нь хариуцлага тооцох хэрэгтэй, Улсын өмчийг хувааж авахыг завдсан хүмүүст хариуцлага тооцох нь чухал даа
ter mongol zesiin tald ajillasan shyygchidiig ahlval taarna nyamdorj guai,,,,nyamdorjid amjilt hysie bayarlalaa
Шоронд нь илгээ ЭВЭгээс эхлээд
Mongol zes korporatsiin etgeeduudiig shorond hiih heregtei. Iim luivar gej baih uu tamin ee.