Энэ онд манай улс 3.6 их наяд төгрөгийн өр барагдуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

2012 онд тухайн үеийн Засгийн газар 500 сая.ам долларын өрийг энэ онд,  2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.Тэгвэл Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдуулж өнөөдөр Ерөнхий сайд баталгаажууллаа.

Мөн энэ онд манай улс 3.6 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой. Дэлгэрэнгүйг хүснэгтээр харуулвал:

 

Харин гадаад бондын үндсэн болон хүүгийн төлбөрт 1,2 их наяд төргөг төлнө. Энэ нь  Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ бондод төлөх төлбөр юм.

“Тухайн үед ямар ч тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гарган их хэмжээний өр төлбөрт унагасан хүмүүс болон мөн  Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсан мөнгийг нь  буцаан төлүүлнэ гэж Засгийн газар  тодотгож байгаа юм.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top