Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр банкууд нэг цахим орчинд төвлөрөн, хоорондоо валют арилжаа хийх боломжтой болсон юм. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь валютын спот ханш, арилжааны талаар мэдээлэл авах, харилцагч банкаараа дамжуулан цахим талбарын арилжаанд оролцох боломжтой болсноороо давуу талтай.
Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлагыг хангасан 2 хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог бөгөөд 2018 оны 1 дүгээр улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн дилерээр ХААН болон Голомт банк сонгогдлоо. ХААН банк болон Голомт банк нь цахим талбарын үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш тасралтгүй үндсэн дилерээр ажиллаж байгаа юм.
Үндсэн дилерээр сонгогдсон банк нь тус цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох болон гэрээнд заасан бусад эрх, үүргийг хүлээнэ.
2018 оны 1-р улирлын ҮНДСЭН ДИЛЕРҮҮД:
Сэтгэгдэл ( 0 )