ХНХ-ын сайд С.Чинзориг: Тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмэх бодлого барина

2018 оны 01 сарын 09


Өмнөх засгийн газрын үед 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд тэтгэврийг хэзээнээс, хэдэн хуваарь нэмэх бол гэсэн асуулт үүсээд байна. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах хариултыг өглөө.

"2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил тэгш нэмэх нь зөв шийдэл биш гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахдаа тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого барьж ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна." гэлээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.96) 2018 оны 01 сарын 10

Тэтгэврийг 1сарын1с нэмнэ гэж ЗГазраас оны өмнө зарласан шүү.2сард нөхөж өгнө гэж итгэж бна.Ахмадуудыг хуурч болохгүй.Мөн доод хэмжээг 300 мянга болгоно гэж Эрдэнэбатын ЗГын үёд амласныг хэрэгжүүлээрэй

0  |  0
уншигч(202.9.43.96) 2018 оны 01 сарын 10

Тамын тогооны үлгэрээр манай монголчууд амьдрах юм даа.Бүгдээрээ адилхан нас нь явчихаад үр хүүхдийнхээ гарыг харж төр засгаа царайчлан амьдарч байж нэг нэгэнтэйгээ барьцаад л байх юм.Бага тэтгэвэр авдаг хүн нэмлээ гээд 300 с дээш гарахгүй шүү дээ.Номтойбаяр сайд бхдаа доод хэмжээг 3000000 болгоно гэж амласан.бодвол намых нь мөрийн хөтөлбөр байх.МАНынхан Нэг удаа ч .гэсэн амласнаа биелүүлбэл маш сайн байна.Өндөр тэтгэвэр авдаг та нар бүү бухимд.Даралт чинь ихсэнэ шүү.Тэнцүү хэмжээгээр биш багад нь ахиухан нэмж хөгшчүүлээ баярлуул.Чинзоригоо

0  |  0
Нэргүйбаатар(66.181.186.155) 2018 оны 01 сарын 10

Өндөр цалинтай хүн илүү шимтгэл төлж, бага цалинтай хүн бага шитгэл төлж НД ын сан бүрдүүлдэг. гэтэл ижил хэмжээгээр тэтгэвэр нэмж байгаа нь буруу тэгвэл бүх хүнээс адил хэмжээгээр НД ын шимтгэл авдаг байвал зохино. яагаад их шимтгэл төлсөн хүмүүсийн бүрдүүлсэн сангаас бага шимтгэл төлсөн хүмүүсийг тэжээж тэтгэх ёстой юм бэ. шудрага бус байна.хэрэв ийм шийдвэр гаргах юм бол эрс эсэргүүцэж тэмцэх ба бүх хүнээс ижил хэмжээгээр НД шимтгэл төлдөг байхыг шаардах болно. анхаарагтун

0  |  0
Цэрэнхүү(202.9.43.23) 2018 оны 01 сарын 10

Тэтгэврийн зөрүү арилгах гэж байж болохгүй хийсэн ажил эрхэлсэн албан тушаал өөр өөр учраас тэтгэвэр өөр өөр байх тэнцэтгэл байж хэзээч болохгүй ингэж ярих тэнэглэл

0  |  0
Тэтгэвэр(66.181.160.93) 2018 оны 01 сарын 10

Тэнцүү мөнгөн дүнгээр нэмнэ гэдэг яг зөв

0  |  0
Хажидсурэн(66.181.179.131) 2018 оны 01 сарын 10

Миний бодлоор суралцсан хугацаа ажилсан жилд ордоггуйгээс ихээхэн жил хасагдаж тэтгэпэр адил мэргэжидийн хумуусийн тэтгэвэр багаар тогтсон гэж боддог Иймээс шинэ хуулиар нохон толох боломж олгох естой гэж бодож бнаа

0  |  0
unshigch(103.229.123.113) 2018 оны 01 сарын 09

tetgeveriin zoruug arilgaj adil bolohiin esreg bna , hun ih l tatvar tulsun bol ih l tetgever avah yostoi, tulsniiguu l butsaad avch bgaa biz dee, tatvar tulchihuud hezee ch tulj bgaagui huntei adilhan avna gej yu bhav dee

0  |  0
ЗОЧИН(202.9.44.66) 2018 оны 01 сарын 09

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ЯАЖ ТӨЛСНӨӨС ИХ ЮМ ХАМААР Ч БНА ТЭТГЭВЭРТ ГАРСАН МӨРТЛӨӨ ХУВИАРАА АЖИЛ ЭРХЛЭЭД 1 ЖИЛД БАРАГ САЯ ГАРУЙГ ТАТВАРТ ТӨЛЧИХӨӨД ЖИЛИЙН ДАРАА ТЭТГЭВЭРЭЭ НЭМҮҮЛХЭД 10000Т НЭМЖ БНА ЭНЭ ЧИНЬ ОДОО АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ ХУУЛИА ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА БНА, ХЭН АЖИЛ ХИЙЖ БНА ТЭР ХҮН ТЭТГЭВЭР НЬ САЙН Л НЭМЭГДДЭГ БАЙХ ЁСТОЙ. МӨНГӨНИЙ ИМПЛЯЦАА ДАГААД Л ТЭТГЭВЭР НЬ АВТОМАТААР ХЭЛБЭЛЗЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ЭНЭ ДЭЭР ТӨР ЗАСАГ АЖЛАА ХИЙХГҮЙ БНА.

0  |  0
к(203.91.115.36) 2018 оны 01 сарын 09

ТЭНЦҮҮ МӨНГӨН ДҮНГЭЭР ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛААЧ

0  |  0
Irgen(150.129.143.10) 2018 оны 01 сарын 09

Uhej dald orson said be chi tetgewrt garahgui yu nasaaraa naad suudaldaa baihuu 1sarin 1s nemeech erguu malaa

0  |  0
zochin (202.9.41.140) 2018 оны 01 сарын 09

ajilgui olon zaluuchuud bhad odoo tetgevertee garaad ajilaad bgaa humuusiig tetgeveriig ni zogsooh yumuu ajiliin bairiig ni zuluuluuleh heregtei ajiliin buteemj muu bna shdee undur tetgever avaad deer ni oron too bugluud tsalin avaad bgaag anhaarah bolson

0  |  0
Зочин(122.201.24.193) 2018 оны 01 сарын 09

Тэтгэврийн зөрөөг арилгах тал дээр ажилламаар санагдана. Адилхан ажил хийж байгаад сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр авч байхад дээр ь нэмж өгөөд зөрүүг арилгах биш улам нэмэгпүүлээд байдаг сонин байна.

0  |  0
Зочин(66.181.191.58) 2018 оны 01 сарын 09

Чин зориг сайд өндөр насны тэтгэвэрийг 1 сарын 1 ээс нэмэх байтал 2 сарын 1-ээс болгосон хууль зөрчиж байна.Ганцхан тэтгэвэрээрээ амьдардаг олон хүний асуудлыг 1 сараар хойшлуулдаг.

0  |  0
Цахилгаанчин,уурхайч(202.131.243.50) 2018 оны 01 сарын 09

Бага тэтгэвэр авдаг хүн чинь НДШ-дбага төлсөн хүн байгаа ш дээ.30-40 жил хүнд нөхцөлд ажилласан хүн өндөр НДШ төлсөн .Гэтэл яагаад ижил нэмэгдэх ёстой юм.Энэ нь зөвхөн сайн хүн болж харагдах гэсэн санаа.

0  |  0
Top