Таван төрлийн татвар нэмснийг бууруулах уу?
Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ, хийсэн хэлэлцээрийн дагуу Засгийн газар 2018оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс таван төрлийн албан татварыг нэмэгдүүлсэн. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно, Архи, тамхины онцгой албан татвар, Импортын тамхины гаалийн татвар, .Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар нэмэгдсэн. Иргэд цалин, хадгаламжаас татвар авдаг болсонд дургүйцэж зарим салбарынхан эсэргүүцэл илэрхийлж байгаа. УИХ дахв Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар олон асуудал яригдсаны нэг нь татварын нэмэгдэл байжээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлснээр татварын нэмэгдлийг эргэж харж ч магадгүй гэнэ. Учир нь, энэ сарын 25-ны өдөр манай улсад Олон улсын валютын сангийн төлөөлөл хүрэлцэн ирэх юм. Энэ үеэр татварын нэмэгдлийн асуудлыг боломжийн хэмжээнд эргэн харах асуудлыг санал болгохоор Засгийн газар бэлтгэлээ базааж байгаа бололтой. Холбогдох судалгаануудыг ч хийж байгаа ажээ. Оны эхнээс нэмэгдсэн татварын заримыг боловч бууруулж магадгүй нөхцөл байдал үүсч мэдэх нь.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
benzin disel tylsh bas ,,,za araichdee, mongoliig solongos shig bolgoloo l doo ene valutiin san, ...20 ond teneg toroos salahgui bol mongoliin ard tymniig daralj guizlee !!!
benzin disel tylsh bas ,,,za araichdee, mongoliig solongos shig bolgoloo l doo ene valutiin san, ...20 ond teneg toroos salahgui bol mongoliin ard tymniig daralj guizlee !!!
Амлалтаа МАН биелуулэх хэрэгтэй татвар нэмэхгуй еер татвар бий болгохгуй гэж мерийн хетелбертее оруулж ард иргэдийг хошгируулаад гарч ирсэн