“Эжрис” салон үнэ төлбөргүй нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

“Зузаан будалтгүйгээр өөрийн арьсаар өнгөлөг, толигор байлгая” гэсэн уриатай. “Эжрис” салон нээлттэй өдөрлөг зохион байгуулж үйлчлүүлэгч нартаа үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

“Эжрис” брэнд нь Монголд орж ирээд 15 жил болох гэж байгаа юм. Энэ хугацаанд олонд танигдаж, байнгын үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Тус салоны үйлчилгээндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний гол онцлог нь далайн гаралтай нэг эст амьтан ургамлаас бүтсэн учир манай орны хатуу ширүүн уур амьсгалд бүрэн тохирсон байна. 1996 онд J.Gohen гэх эрдэмтэн Эжрисийн бүтээгдэхүүнийг бүтээж, патенталсан юм. Улмаар 2000 онд Хятадын Гуанжугийн гоо сайхны төв тус брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Азид борлуулах эрхийг авч байсан аж.


Эжрис салон нь үйлчлүүлэгч нартаа нүүрний массаж, батга цэвэрлэгээ зэрэг эрүүл ахуйн чиглэлийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ PRP smart, PRP энгийн, PRP +эхэс, дан эхэс, MTS дан, MTS эхэсийн тарилга, PRP + эхэс + MTS тарилга, Cinderella-н “С” 3-н тарилга коллутан зэрэг тарилгыг чанарын өндөр түвшинд хийж байна.

Сүүлийн үед ботоксын олон төрлийн үйлчилгээ шинээр гарч байгаа билээ. Тухайлбал, шүршдэг ботокс, шингээдэг ботокс гэх мэт. Эдгээр үйлчилгээг ч мөн Эжрис салон нэвтрүүлэн, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Ботоксын сөрөг нөлөөний тухай янз бүрийн яриа байдаг. Тэгвэл тус салонд мэргэжлийн эмч нар тунг нь тааруулж, чанарын өндөр түвшинд ботоксын үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн сэвх арилгах, маникюр, пэдикюр, сүүлийн үеийн дижитал аппаратаар хөмсөгний шивээс, үсний цогц үйлчилгээг үзүүлж байна.


Мөн Эжрис салон эмнэлгийн тусгай зөвшөөрөл аван, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлжээ. Энэ талаасаа ч мэргэжлийн эмч, гоо сайханч гэх мэт мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа аж. Тухайлбал, тэргүүлэх, магистр, ахлах сувилагч, олон жилийн турш арьсны эмчээр ажилласан гэх мэт туршлагатай хамт олноор багаа бүрдүүлжээ.


Эжрис салоны гоо сайханч Д.Ариунболор хэлэхдээ “Би Эжрис салонд анх байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байна. Олон жил өөрийн салоны бүтээгдэхүүнээ хэрэглэж байна. Үүний үр дүнд хялгасан үрчлээг үүсгэхгүйгээр, хялгасан үрчлээг тэнийлгэдэг. Миний арьсыг маш сайн чангалж өгсөн. Таван жилийн ойн баяраар манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан хүүхнүүдийн нүүр царай будаагүй мэт гялалзаж харагдаж байлаа. Шивээсний тухайд гэвэл гадуур байдаг олон шивээсний салоноос ялгаатай. Миний арга барилын хувьд гэвэл өөрт нь зохисон өнгийг гаргадаг. Мөн удах тусам өнгө нь сэргэж өөрийнх юм шиг болдог. Чанарын 100 хувийн баталгааг өгдөг” гэсэн юм.


Захирал Д.Энхтуяа “Үйлчлүүлэгчид маань биднийг зорьж үйлчлүүлдэг шалтгаан нь чанартай, үр дүнтэй үйлчилгээ, найрсаг,  тогтвортой хамт олон. Тухайлбал, манай салоны массаж нь өөрийн гэсэн тусгай арга барилтай. Азийн цэгэн массаж болон хор тайлах иллэгийг  лимфын урсгалын дагуу эмч нарын зөвлөснөөр мэргэжлийн гоо сайханчид хийж гүйцэтгэдэг. Манай салон Монголдоо Улаанбаатар хотын хэмжээнд биеийн хор тайлах массажаа брэнд болгож чадсан. Өнөөдрийн нийгэмд агаарын бохирдол, хоол хүнснээс эхлээд бидний биеийг хордуулж байгаа зүйлс олон бий. Хорт бодисууд биед хуримтлагдсанаар өвчин болдог. Тиймээс өвчин болохоос нь өмнө гоо сайхны салонууд биеийн хор тайлах буюу сувгийн бариануудыг хийдэг. Энэхүү бариануудыг манай салоны гоо сайханчид олон жил хийж ирсэн учир маш сайн туршлагатай. Хор тайлах бариаг 2-3 удаа хийлгэхэд л бүх биеийн ядаргаа болон ерөнхий хордлого тайлагдана. Зөвхөн хор тайлах бариаг хийгээд зогсохгүй, нуруу, хөлний массажыг цогцоор нь  хийснээр үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг чаддаг. Зарим салон эдгээр бариаг иллэг маягаар хийгээд өнгөрдөг. Харин манай барианы хувьд лимфын урсгалын дагуу мэргэжлийн гоо сайханчид хийдгээрээ онцлог. Мөн “Эжрис” брэндийн бүтээгдэхүүний үйлчилгээ нь маш сайн үр дүнтэй. Далайн үнэр нь тайвшруулна. Эжрисийн нэг удаагийн маскыг нүүрэндээ тавихад үр дүн нь шууд мэдрэгддэг” гэлээ.

Брэндийн нарны хамгаалалтай крем, тос нь олонд танигдаж, байнгын хэрэглэгчтэй болж чадсан. Крем нь гэхэд нүүрийг гялгар чийглэг харагдуулж, будсан ч будаагүй юм шиг арьсны өнгөөр хувирдаг. Энэхүү бүтээгдэхүүнээ бодитоор хэрэглүүлэхэд хүмүүсийн сэтгэл ханамж маш өндөр байлаа.


Энэ талаар байнгын үйлчлүүлэгч Д.ГНамжилсүрэн “Эжрис салоны бүтээгдэхүүн маш сайн, эрүүл үр дүнтэй гэдгийг бардам хэлнэ. Эжрисийн хамгийн гол онцлог нь далайн сэнгэнэсэн уур амьсгалыг арьсанд мэдрүүлдэг, байгалийн гаралтай.  Тиймээс ч чийгшил, цайруулах, чангаруулах гээд бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Зуун хувь байгалийн гаралтай хэрнээ нэг удаа л хэрэглэхэд шууд үр дүнгээ өгдөг. Энэ байгууллагаар ороод гарахад гоо сайхны бүхий л үйлчилгээг  цогцоор авах бүрэн боломжтой” гэв.


Тус салоны бүтээгдэхүүн нь үйлчилгээгээ 7-10 хоног барьдаг. Тиймээс эрхэм бүсгүй та сардаа 2-3 удаа үйлчлүүлэхэд л таны арьсанд тулгамдаж буй бүхий л асуудал шийдэгдэнэ. Мөн гэрээрээ  Эжрисийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Эжрисийн бүтээгдэхүүн нь төрөл бүрийн арьсанд зориулж олон төрөл гарсан байдгаараа онцлог. Эссэнц, тоник гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнийг комоор нь хэрэглэж болно.

Бүтээгдэхүүнүүд үнийн хувьд маш боломжийн. Нэг сэтэндээ гэхэд 5-6 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Нэг сэтний үнэ 200 000 - 230 000 төгрөгийн үнэтэй. Яагаад ийм хямдхан байна вэ гэж гайхаж магадгүй. Хүмүүсийн ихэнхи нь хямдхан бол чанаргүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл олон жилийн турш манай компани Эжрисийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд татсаар ирсэн. Тиймээс ч үнэ  боломжийн байдаг. Зах зээлийн хямралтай үед ч тэд үнээ барихыг хичээдэг. Тиймдээ ч өнөөдөр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа ханш 5 жилийн өмнөхтэй ижил байгаа юм.


Мөн Испанийн “Таха” брэндийн үсний цогц эмчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь үс унах, ургалт муу байх, өнгө алдах гэх мэт бүхий л төрлийн үсний өвчнийг цогцоор эдгээх гэнэ. Үсийг эсийн түвшинд гүн рүү нь орж үйлчилдэг байна. Хэрэглэж эхэлснээс хойш шууд үр дүнгээ өгдөг бүтээгдэхүүн юм.

 Хэрэв үйлчлүүлэгч та “Эжрис” салоноор үйлчлүүлбэл цаг заваа хэмнэн, бүхий л үйлчилгээг нэг дороос бүрэн авах боломжтой. Танд найрсаг хамт олон, дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэх болно

 

Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороолол дөрвөн уул худалдааны төвийн хоёр давхарт

Утас: 77317755, 86011421, 99231447

 Б.Алтанчимэг

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byamba(122.201.22.149) 2018 оны 01 сарын 11

Tanai hamt olond amjilt

0  |  0
Top