Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 12-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.013 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.3%-иар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,3 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,1 гарсан нь өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,7 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,9. Суурь үеэс 8,80%-ийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 0,28 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт |
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
Индекс |
1,013 |
1,164 |
0,912 |
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ |
1,28% |
16,38% |
-8,80% |
Өмнөх сартай харьцуулахад |
0,22% |
0,32% |
-0,28% |
Оны эхэнтэй харьцуулахад |
0,34% |
0,75% |
-1,16% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
0,34% |
0,75% |
-1,16% |
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрсөн оны 12дугаар сарын байдлаар 2,205,000 төгрөг болж, өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 7.57 хувиар тус тус өссөн байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 71 сая болж өмнөх сараас 0.45хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар буурсан байна.
-ЭНЭ ОНООС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ МОНГОЛБАНК БИШ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦНА-
Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг хөтөлбөрт хамрагдах үеэр сануулсан удаатай. Өөрөөр хэлбэл ОУВС "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" хэмээсэн байдаг. Иймээс энэ оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.
Энэ дагуу:
Ипотекийн зээлийг Засгийн Газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн Газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байгаа аж.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 5 )
Өмнөговь аймагт хаөшаандаа орон сууц барьвал цэвэр, дулааны асуудлыг амархан шийдэж байна. Орон нутгийн төсвөөс МАГИСТРАЛ шугамыг нь татаад өгдөг. Хашаандаа оруулахад 2.0 сая хавьд очно. /2-ууланг нь оруулахад /
айлын хашаанд баригдаж байгаа, барьсан эзэндээ л ХАУС байруудын хэмжээ 8х8, 8х10 үүнээс ч том байдаг. Харин үнэ нь хөдөө аймгуудад 25-30 сая, хотод бүр ч хямд.Гэтэл энэ орон сууц гэгдэх насыг нь тодорхой хэлж мэдэхгүй энэ зүйлийн үнэ яагаад ийм өндөр байгаад гайхаад байх юм. Учир нь хувийн сууцны 4 ханыг бүрэн өрдөг бол орон сууцны зарим байрны хоёрхон ханыг л өрдөг Нөгөө 2 хана нь дундын өмч. Үнийн зөрүү гарах ганцхан зүйл бол арматурын төмөр л байгаа. Миний бодлоор үнийн хөөрөгдөл үүсэх ганц нөхцөл нь барилгын компанийдын далд эзэд бүгд УИХ-д байдагт оршино