Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Оюутолгой" компанийн талаар мэдэгдэл хийлээ.
Д.Загджав "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна.
Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй манай эрх ашгийг хохироосоор ирлээ. Тэд зам тээврийн асуудлаа нэн түрүүнд шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр Монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар тээвэрлэлт хийж олон мянган жолооч нарт төвөг бэршээл учруулж байна.
Дараагийн асуудал болох Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ мөн л хэрэгжүүлсэнгүй. Цаашлаад зэс хайлуулах үйлдвэр мөн л байгуулаагүй. Алт болон бусад эрдсийг тооцохгүйгээр 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Монголын ард түмний баялагаас хангалттай ашиг олж байгаа тус компани нийгмийн хариуцлагаа хангалттай биелүүлэхгүй байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр болгосноос өөр зүйл хийхгүй байна. Оюутолгойн баялагт түшиглэн Ханбогд сумыг яагаад хот болгож болохгүй байгаа юм бэ.
Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Гэтэл гадна талд манай баялагаар том том хөрөнгө босгож байгаа нь бидний тэвчээр алдах нэг шалтгаан болоод байгаа юм. Мөн америкт зэсийн уурхай эзэмшдэг.
"Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 14 )
САйд Загджав танаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын гүний усны нөөц үндсэн дээ хавхагдсан шүү магадгүй цэвэр усны нөөцгүй боллоо .Дэлхийд цэвэр усны нөөцгүй хоёрдогч орноор гэрээ цололуулах нээ энэ бол бодит үнэн
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM
Хамгийн харамсах зуйл бол Рио-гийн емне Монгол улс тер,эрх баригчид Гелег шиг болсон байгаад бна?! Загдджав хэлэх естой засах естой Алдаануудыг хэлж бна юу нь буруу бгаа юм бэ Цах Станц ,зам барина аа гэсэн Рио одоо хуртэл бариагуй л бгаа шдээ ? Бид гэрээний биелэлтээ шаардаж хагуулах л естой штээ Монголчууд яахаараа гадныханд шаардлага тависан хумуусээ узэн ядаад бдг юм бэ ?
Mgld hamgiin ih tatvar tulhuus iluu huvi nemer gej bna yy. tusviig burduulj bgaa company shyydee
Энэ хүний хэлж ярьж байгаа зүйлд үнэн үг нэг ч алга. Уншиж сонсож байгаа хүндээ тааруулж ор үндэсгүй юм ярьж байна. Энэ хүнийг дагаж намирч байгаа хүмүүс ямар ч мэдээлэлгүй, юу ч уншдаггүй, юу ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүс. Стрессээ тайлах гэж харааж зүхэж аваад санаа нь амарч байгаа төдий. Улсын хөгжил, мега төсөл ярих нь байтугай, амиа аваад явах наад захын чадваргүй нь илт байна. Мэдээлэлгүй, мэдлэггүй учраас улстөрчдийн тоглоом болж байна. Энэ хүн ярьж хэлж баыгаа нь эрүүл хүн биш байна. Ийм л төр засаг, ийм л ард түмэн байна даа. Эмгэнэл.
Ug n Zagdjav helj bgaa bolohoos bish,unen ug l dee
toriin omnoos duugardag byleg bhgyi bol gadniihan dawarna zow bna .
SAIN BNA ZAKAA,YAG ZUV ZAM DEER BAINA.SUULIIN UED INGEJ DUUGARSAN NEGCH ULS TORCH BAIHGUI,URGELJLUUL........
TSAASH N URGELJLUULEEREI ARD TUMEN DEMJINE SHUU,SUMYABAZAR YU GEJ GUCAH DED SAIDAAS OGCRUULAH ENE TER BOL YUARSHIG L BAINA,ARD TUMENDEE HANDAJ TEMCELD DUUDAA OYUTOLGOI GEREEG CUCLAY
Ард түмний дэмжлэгийг авч байгаад дараа нь чимээгүй болчихов доо.
demjij bna.ter dolgorsuremgiin bolobsrolgui erguu har hor nairuulj garch irchiheed uuruu hurdan zamaa tabij ug.
zob.zob demjij b.a
oyu tolgoin toloo zorigtoi duugarch bgaa zagdjawt bayar hurgii zagdjawiig ogtsoruulna gej yarij bga uul uurhai hund uildweriin said ooroo nen darui ogtsoroh heregtei oyu tolgoin uil ajilgaag zogsooj mongold ashigtai ajilluulah tsagn bolson temtselee urgeljluul
Загдаа ок шүү.тэмцээд байгаарай .бид дэмжиж багаа шүү.дээдүүд бүгд хээл авчихаад гөлөг царайлаад байгаа шүү