Бензин шатахууны үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: "Улс орон даяар бензин шатахууны хомсдол үүсч, мөн үнэд өөрчлөлт орж иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүссэн байна.
Өрсөлдөөний тухай хуульд " Нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс зарим ААН-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болно" гэсэн заалт байдаг. Мөн Газрын тосны тухай хуульд "хомсдол үүссэн тохиолдолд Засгийн газраас хязргаалалт хийж болно" гэж заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас байгуулагдсан төр, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан зөвлөлийг байгуулсан.
Жил бүр шатахууны хомсдол үүсдэг, мөн аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ гэдэг, тиймээс өнгөрсөн онд ШӨХТГ-аас тус ААН-үүдийг дуудаж уулзаж, хуулийн хүрээнд зөвлөмж өгсөн.
Зөвлөмжид: Нэгдүгээрт, зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, хэмжээг хязгаарлахгүй, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоохгүй бусад ААН-ийг аялдан дагахгүй байх, ААН-үүд зах зээлд бодитоор өрсөлдөх стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг хангах гэсэн зөвлөмж гаргаж мөрдөж ажиллахыг чиглэл болгосон.
-"МАГНАЙ ТРЕЙД" КОМПАНИЙН ЭРХИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН -
Бид зөвлөмж, шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа зөрчил гаргалаа. Төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллага орсон Зөвлөл ажиллаж байхад хомсдол үүсгэх, үнэ тарифын өөрчлөлт гаргахыг зөвшөөрөхгүй. "Магнай Трейд" компани хоёр удаа дээрх зөвлөмжийг зөрчсөн учир тус ААН-ийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана. Шатахууны хомсдол үүсгэсэн "Тэс Петролеум", Магнай трейд, "Сод монгол" компаниудыг ажлын хэсэг шалгаж байгаа.
Үнэ тарифаа нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэсэн шаардлага тавьсаар байтал зарим ШТС-ууд бензин өгөхгүй, эвдэрсэн, гэх мэт шалтаг гаргаж алдаа гаргасан.
Хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулиар тухайн бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн торгууль тавина. Тиймээс тус дураараа авирласан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгох, шийдэх гэх мэт зохих ёсны арга хэмжээг авч ажиллана.
Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алдаа гаргасан байгууллагуудад авах арга хэмжээг чангатгах тал дээр манай байгууллагаас ажиллах болно. 41 хоногийн нөөцтэй гэдэг мэдээллийг бид АМГТГ-аас авсан. Хэрэв энэ тоо үнэн бол шатахууны хомсдол үүсэх боломжгүй.
-ҮНИЙН ЗӨВЛӨЛ ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГААГҮЙ БАЙХАД, АЛЬ Ч ШТС-УУД ҮНЭЭ НЭМЭХ ЁСГҮЙ-
Үнийн зөвлөл ажиллаж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууддаа зөвлөмж өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Петровис компанийн үнэ А 98-2,030, А 95-1,970, НАНО 92- 1,730, АИ92 - 1,630, дизель түлш 1,720 төгрөг байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 92 болон дизель түлшийг нэмэхгүй байхыг баримталж байгаа юм.
-ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ-
Зүүн бүсийн 16 аймагт А-92 бензиний хомсдол үүсч, дизель түлшний үнэ нэмэгдэж, хязгаарлалт тогтоосон байгаа юм. Харин Завхан,Увс, Дорнод аймгуудад ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байгаа талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн. Бид зүгээр суугаагүй, хууль тогтоомжоор эрх үүргийнхээ шалгалтыг үргэлжлүүлж байна. Ажлын хэсгээс тухайн нефтийн компанийн шатахууны нөөцийг шалгахаар очиход оруулахгүй байх зөрчил гарсан. Хуулийн байгууллагуудтай хамтарч дахин шалгалт явуулж байна. Зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байна.
Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байгаа. Шатахуун импортлогчид хууль бусаар шатахууны үнээ нэмснээс бус албан ёсоор үнэ нэмэгдээгүй гэдгийг баттай хэлье" гэлээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 9 )
ажлаа мэдэж байж хуцаа чээ петровис сэмхэн үнээ нэмчээд хулгайч царайлаад байж байхад мэдээгүй царайлаад хуцаад байх юм ажлаа өгсөн чинь дээр байна муу новш чинь
iimerhuu yunuudaar darga tavisan nuhtsuld yamarch shied garahgui Turuuchiin darga nar mundag bsan Odool harj bna ene nuhriig IIM sulbagar huniig yah gej songodog bnaa 60-n ter bumd halit havchuulagdsan bhldaa
ИЙМЭРХҮҮ ЮМНУУДААР АРД ТҮМНИЙ ХАМГААЛАГЧААР ТАВИХААР ЯАЖ ӨӨДТӨЙ БАЙХ ВЭ ДЭЭ.ӨШИГЛӨӨД ХӨӨЖ ЗАЙЛУУЛ.СУУДАЛ БӨГЛӨСӨН БӨӨСНҮҮД ЭНЭ АЖЛЫГ ХИЙДЭГГҮЙГ МАГНАЙ ХАРУУЛСАН.ҮТЭР ТҮРГЭН ХӨӨЖ ЗАЙЛУУЛ.
Аль хэдийнээ хүнсний Бараа эмийн үнэ өсчихсөн шүү дээ
LHAVGAA GADUUR YAVAAD UZEE NEMEGDSEN BAINA
Тэлхны үнэ хэн тогтоохын, бэнзины үнэ хэн тогтоохын, эрчим хүчний үнэ хэн тогтоохын, ялгааг нь мэдэхгүй энэ мэт гаруудыг төрөөс тэжжэхээ болимоор
zasgiin gazar hyibaldaj bga iym. vvniig ard irged medehgvi.hohine za.vher mongoloo.
чаддаг юм бол тусгай зөвшөөрлийг минь цуцал.
Эрхийн түдгэлзүүлээч наад луйварчидаа торгоод юу ч өөрчлөхгүй.Торгуул бол тэдэнд толгой илсэнтэй ижил зүйл