УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржийн үүсгэн байгуулсан “Монгол тамхи-Со” компанитай холбоотой татвар олны анхаарлыг татдаг. Тус компани гаднаас янжуур тамхины бэлдэц оруулж ирэн, янжуур үйлдвэрлэж гаргадаг. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ татварын хөнгөлөлт эдэлдэг байна.
Янжуур үйлдвэрлэгч үндэсний компани учраас таван хувийн татвар төлдөг. Бэлдэц авчираад үйлдвэрлээд бусдаасаа илүү хөнгөлөлт эдэлж байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа шүүмжилсэн. Тамхи импортлогч компаниуд 30 хувиар татвар төлж байгаа юм байна. “Монгол тамхи Со” компани жилд 30 тэрбумын төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг ажээ.
Мөн “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс Хэвлэлийн бага хурал зарлаж “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т шалгуулахаар албан бичиг хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн удаатай. Тэд тухайн үеийн Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржийг өөрийн эзэмшилд байдаг “Монгол тамхи Со” тамхины үйлдвэрээ татвараас чөлөөлсөн хэмээн хардаж байсан юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081