Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман тэрбум төгрөгийн зээл олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  болзол, шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид жилийн 8.4 хувийн хүүтэй зээл олгодог. Өнгөрсөн жил  шаардлага хангасан 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөгийн  зээл өгчээ.

 Энэ ажлыг 2018 онд үргэлжлүүлнэ. 2017 онд өгөх зээлээс  найман тэрбум төгрөг үлдсэн аж. Шалгуурын дагуу  материалаа ирүүлж тэнцсэн иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгох юм байна. Эдгээр зээлийг “Голомт” банкаар дамжуулан хүргэх гэнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
energ(103.57.93.143) 2018 оны 01 сарын 17

shunaliin setgeliig anzaarch harsan hun az jargaltai

0  |  0
mongo(103.57.93.143) 2018 оны 01 сарын 17

YUMIIG BAIGAAGAAR HARAH JINHENE AZ JARGAL HOGJIL ENE ZURGAN DEERH MONGIIG BAIGAAGAAR N HARAAD BAI HUSEL BIYLENE

0  |  0
Top