Д.Болормаа гэх энэ бүсгүй Монголынхоо брэнд болсон бүтээгдэхүүнийг Наран улсад таниулж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Тэрбээр хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа Монголын мянга, мянган бүтээлч залуусын нэг юм. Японд 2006 оноос хойш сурч, ажилласан тэрбээр өдгөө “Интернэт дэлгүүр” ажиллуулж, улмаар өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, ашиг орлогоо өсгөж чаджээ. Д.Болормаа “Гоёл кашмер”, “Мөнх кашмер”, “Монгол оймс”, “Тод оймс” зэрэг компани болон Монголынхоо хувиараа гар урлал хийдэг хүмүүсээс бүтээгдэхүүнээ авч, Японы зах зээлд нийлүүлдэг аж. Энэ тухайгаа Д.Болормаа “Өмнө нь манайх интернэт худалдаа хийдэг байсан. Харин одоо дэлгүүртэй болсон. Манайх Киото, Осака, Кобе хоттой ойролцоо байдаг “Хёого Кэн Како Гүн” нэртэй жижигхэн хотод байдаг. Япончууд интернэтэд тавьсан мэдээллийг хараад зорьж ирдэг. Зарим нь интернэтээр шууд захиалдаг юм. Интернэтээр худалдаа хийх нь Японы өнцөг булан бүрт хүрч чадах учраас олон давуу талтай” хэмээн ярьжээ.
2017-02 сар "Зиндаа" сэтгүүл №03 /506/
Сэтгэгдэл ( 1 )
mundag