Нүүрсээр олсон ашгаараа Монгол Улс 11-т жагсав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Нүүрсний экспортоор дэлхийд Австрали, Индонези улс тэргүүлдэг. Эдгээр улс жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүүлэлтээр тасархай тэргүүлж, ОХУ, АНУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айлсахаар зэхэж байна. Эдгээр орнууд газар нутгийн байрлалаасаа болоод хоорондоо ялгаатай үнээр экспортолдог. Хамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали аж. Индонези Австралиас олон тонныг экспортлосон мөртлөө олсон мөнгө нь бага байх жишээтэй. Иймэрхүү “парадокс”-т хамгийн ихээр өртөж байгаа улс нь маргаангүй манайх. Биднээс бараг гурав дахин бага нүүрс олборлосон Голланд биднээс зургаа дахин их ашиг олсон байх жишээтэй.

Статистик мэдээллийг харвал Монгол Улс нийт 509.7 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Энэ нь үнийн дүнгээр жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ биет хэмжээ нь 16.2 сая тонн болж, 55 орчим хувиар нэмэгдсэнтэй харьцуулбал хангалтгүй дүн ажээ.

 

Нүүрсээр хамгийн их орлого олсон улсууд

  1. Австрали: US$28.4 тэрбум  (Дэлхийн орлогын 36%)
  2. Индонези: $16.4 тэрбум (20.8%)
  3. ОХУ: $9.3 тэрбум (11.7%)
  4. АНУ: $5.7 тэрбум (7.2%)
  5. ӨАБНУ: $4.3 тэрбум (5.4%)
  6. Колумби: $4.3 тэрбум (5.4%)
  7. Голланд: $3 тэрбум (3.8%)
  8. Канад: $2.7 тэрбум (3.4%)
  9. БНАСАУ: $1.1 тэрбум (1.4%)

10.  Польш: $737.2 сая (0.9%)

11.  Монгол: $542.6 сая (0.7%)

12.  БНХАУ: $498.2 сая (0.6%)

13.  Чех: $327.9 сая  (0.4%)

14.  Вьетнам: $265.1 сая (0.3%)

15.  Belgium: $232.9 сая (0.3%)

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top