Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, шинээр байгуулагдаж байгаа Хадгаламж зээлийн хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, зарим хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.Эдгээр Хадгаламж зээлийн хоршооны дөрөв нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгийн Богд, Баян-Уул, Дэлгэр, Өндөрширээ сумдад ажиллах юм. Мөн 12 Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгасан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )