Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байгууллагаар аудит хийлгэх шаардлага тавьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбар, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийг нэгтгэж байна. 100 орчим хуулийн этгээдээс мэдээлэл авна. Биржүүд үнэт цаасны, даатгалын компаниуд, даатгалын мэргэжлийн оролцогч аж ахуйн нэгжүүд тайлангаа тус хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, тодруулгыг 2018 оны хоёрдугаар сарын 10-ны дотор өгөх ажэ. Одоогоор үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэхээр бүртгүүлж, эрх авсан 49, даатгалын зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх 42 эрхтэй  компани байна. Эдгээрээс өөр байгууллага, аж ахуйн нэгжээр тайландаа аудит хийлгэсэн тохиолдолд Хороо хүлээн зөвшөөрөхгүй, дахин аудит хийлгэх гэнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top