Иргэдээ сайн цаг айсуй

2018 оны 01 сарын 27

 

Олон улсын хэмжээнд дефолт зарлахаас өөр аргагүй боллоо, татвар гувчуур, хомсдол, үнийн хөөрөгдөл, валютын ханшийн өссөн гэх зэрэг байнгын хар мэдээтэй явсаар 2018 оны нүүрийг үзсэн. Харин бидэнтэй ирж айлсаад буй 2018 он эхний сардаа л гэгээ татуулсан мэдээг дуулгаж байгааг сайн цагийн эхлэл гэж найдах учиртай.  

Монгол Улс олон улсын хэмжээнд дефольт зарлахдаа тулаад байсан ч энэ аюулаас  холдож байгааг албаны хүмүүс дуулгаад эхлэв. Шинэ оны өмнөхөн л байдал хүнд байсан, энэ үнэн үү гэж эргэлзэх хүн олон байж таарна. Бараг итгэх ч үгүй байх. Тэгвэл манай улс 20 орчим тонн алтны нөөцтэй болсныг Төв банкнаас мэдэгдэв. Учир нь Төв банк 2012 онд 1052 килограмм алт худалдан авч байсан бол 2016 онд 6472.6 килограмм, улмаар өнгөрөгч 2017 онд 911.83 килограмм болгон нэмэгдүүлснээр алтны хэмжээ 20.01 тонн болон өсчээ. Үүнийхээ шилийг дарсан нэг мэдээлэл гэвэл гурван тэрбум ам.долларын нөөц байгааг бас хэлсэн. Уг нь 2014 онд 1.6 тэрбумын нөөцтэй 2016 онд 1303,9  тэрбум болж буурсан үзүүлэлтэй байсан бол 2017 онд 2291,0 тэрбумд хүргээд энэ оны эхний байдлаас харвал гурван тэрбумд хүргэсэн мэдээллийг сайн мэдээ гэж таарна.

Мөн нэг том асуудал гэвэл Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилд шав тавиад урагшаа яваагүй нефть нэрэх үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төсөв хөрөнгийг нь шийдэв. Эхний ээлжийн 250 тэрбум төгрөгийг төсвөөс шийдсэн бол Энэтхэг улсын Засгийн газраас манай дансанд оруулах нэг тэрбум ам.долларыг энэ ажилд оруулахаар шийдчихлээ. Энэ бол том ажил. Бид шатахуун түлш хэрэглэж эхэлсэн цагаас хойш хойд хөршийн царай харж, цоргоо битгий хаачихаасай билээ хэмээн залбирч ирсэн түүхтэй. Үүний зэрэгцээ шатахуун импортлогчид дотоодын зах зээл дээр ноёрхож, монополь эрх эдэлдэг нь цагийн цагт дарамт болж ирсэн түүхтэй. Үүнээс гадна нефть хайгуулийн чиглэлд үйл ажиллагааг өргөжүүлж, найрамдалт улсаас компаниуд хайуул хийхээр гэрээлээд эхэлсэн. Тэгэхээр нэгэнт гараанаасаа хөдөлсөн нефть нэрэх үйлдвэр товлосон хугацаандаа буюу 2019 онд ашиглалтад орох болоод байна.

Үүнээс гадна сүүлийн таван жилд байнга тасалдаж, буурч ирсэн төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давжээ. Энэ бол иргэд биднээс бүрдүүлж байгаа татвар, бусад нөхцлөөс орж ирсэн мөнгөний урсгал нэмэгдсэн гэсэн үг. Ямар нэгэн байдлаар Монгол Улсын дансанд орлого ороод байгааг үүгээр харж болно.

Тэгэхээр бид удахгүй зүсээ харуулах гэж байгаа нохой жилд энэ мэт гачаалаас бага багаар салах боломж нээгдэж байна гэсэн үг.

С.Ууганбаяр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сар(180.71.24.13) 2018 оны 01 сарын 30

ОТ нхоо гэрээг хянаж ашиггуй гэрээ хийсэн нехдуудэд хариуцлага тооцохыг Хурэлсухийн ЗГ с ард иргэд маш их хулээжбайгаа

0  |  0
Пүжий(202.179.31.50) 2018 оны 01 сарын 29

Эгийн голын УЦС-ыг эхлүүлж чадвал ч том амжилт шүү

0  |  0
зочин(66.181.185.15) 2018 оны 01 сарын 29

идэж уугаад улс орноо хоосруулаад бх юмаа хүн нэг ам нэг ходоодтой яасан их мөнгө иддэг юм бэ хаагуураа идэж уух гээд их юм хулгайлдаг бнаа нүгэл нүдээрээ үр хүүхэдэд нь л муу даа эцэг эхийн лай үрд гэдэг дэ

0  |  0
зочин(66.181.185.15) 2018 оны 01 сарын 29

яг зөв төмөрөө өөрсдөө боловсруулвал ч ёстой болоод явчихна бас ноос ноолуураа өөрсдөө боловсруулаад 3 дагч оронруу гаргавал болох л юм бга юм арьс шир түүхий эд гээд л баялаг зөндөө бнааа

0  |  0
зочин(66.181.185.15) 2018 оны 01 сарын 29

ашгүй дэ өдөр шөнөгүй ажиллаад хурдан бариад аваарай одоо л нэг монгол хөгжих бхаа хаана хаанаа л хариуцлагатай бвал улс орон маань хөгжихөд амархан шүү дээ

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 29

МАН ч арай л өөр юмаа. Ядарсан ард түмний төлөө нам мөн юм. АН дампууруулдаг хэрнээ нэг ч хүн хариуцлага үүрэхгүй нь. Баттулга ерөнхийлөгчөө та жаахан ч гэсэн шударга байгаач...

0  |  0
bayartsaihan(122.201.21.132) 2018 оны 01 сарын 28

dollariin hanshaa buulga novshuudaa

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 28

Үндсэн хуульд нэмсэн дордуулсан 7 заалтаа л хүчингүй болгочиход нэг хэсэгтээ л боло. Сайд болж хэдэн мөнгө хусах гэж л УИХ руу үхэн хатан зүтгээд байгаа юм ш дээ?!?!?!

0  |  0
Zochin(66.181.160.106) 2018 оны 01 сарын 28

AN buun ur taviagui bol iim urtei bolohgui baisan AN tegeed aimaar gutgegch hudalch humuuseer duursen. Erdenebat Narabtuya 2 bol heruul hiihdee sn yu l bol namaa umuursun zuil yarij demii dongosood baidag bolovsrol ni tun taaruu

0  |  0
Уурхайчин(66.181.191.201) 2018 оны 01 сарын 28

Нефть боловсруулах үйлдвэрээ энэ ондоо багтааж эхлүүлээд мөн Ган, зэс хайлуулах үйлдвэрүүдийг барьж эхлэвэл 2020 онд МАН гарцаагүй ялна. ( Төмрийн хүдрийг боловсруулахгүйгээр гадагш гаргахыг хориглох хэрэгтэй ).

0  |  0
Окко(202.9.42.2) 2018 оны 01 сарын 28

МАН угаасаа чадна шдэ. 96-2000 оны хооронд АН төр барихдаа дийлж төлөхийн янзгүй бас өрөнд оруулж улсаа дампууруулсан. Тэрнийг сү.батболдын засгийн газар хамгийн мундаг ажиллаж хөгжих суурий нь тавьж байлаа. Энхбаяр мөн ч их гавьяатай хүн шүү. АН д л итгэж болохгүй!!!

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
мича пүүжээ(112.72.11.104) 2018 оны 01 сарын 27

тийн ш дээ

0  |  0
Цнд(66.181.160.68) 2018 оны 01 сарын 27

Төр засгийн царай иймэрхүү байхад энэ ч зангууны үлгэр үхсэн эмгэнээс унгас гуйх гэгч болох биз

0  |  0
Ard tumen(66.181.161.3) 2018 оны 01 сарын 27

Bariad ashiglalt d orsn hoino n l bayarlahaas odoo ch itgl aldarsn shu

0  |  0
Зочин (59.153.115.189) 2018 оны 01 сарын 27

Монголчууд консeрвны лаазаа хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэнээ гэж хятадууд ярьдаг байсан гэсэн.Монголынхоо бүх үйлдвэрийг устгаж хаячихаад бүх хэрэглээгээ гаднаас авч байж хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж ярих илүүц биз дээ

0  |  0
Дайчин(150.129.143.40) 2018 оны 01 сарын 27

Үнэн бол сайхан л юм . Гэхдээ энэ бол худал үг байна. Хүүхдэд шилний цаадах зайрмаг долоо гэдэгтэй л адил

0  |  0
Хас(66.181.186.135) 2018 оны 01 сарын 27

Нэг их баярлаад хөөрөөд байх юм алга.Тэр үйлдвэрээ барих ч юмуу гүй ч юм уу хэн мэдлээ.

0  |  0
Tumee(172.56.42.46) 2018 оны 01 сарын 27

Hulgaich nar turd baigaa tsagt ard tumen hezeech sain zuil uzehgui.

0  |  0
Зочин (59.153.115.189) 2018 оны 01 сарын 27

Эдийн засаг замбараатай байвал үүнээс ч илүү ашигтай байж болно шүү дээ.Эдийн засагт төр хөндлөнгөөс орохоор л бурууддаг

0  |  0
Mandakh(150.129.140.13) 2018 оны 01 сарын 27

4 nudtei hotots banharch hotoo sain manana ed uomsaa ch tsegluulna daa ug ni ch

0  |  0
ZOCHIN(66.181.179.210) 2018 оны 01 сарын 27

BUH.ZUIL.SHUDARGA.HARIUTSLAGATAI.BOLSON.UED.AYNDAA.SAIN.TSAG.IRNE

0  |  0
ZOCHIN(66.181.179.210) 2018 оны 01 сарын 27

SHUDARGA.YOS.TOGTOOGUI.TSAGT.SAIN.TSAG.IREHGUIE.BITGI.HUDLAA.TARHI.UGAA

0  |  0
Top