Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг Архангай” төрийн бус байгууллагатай хамтран “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2018” арга хэмжээг 3 дахь жилдээ Тусгаар тогтнолын талбайд 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр НЗДТГ-аас төвийн 6 дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдийн хэрэгцээнд 2.5 тонн цагаан идээг худалдан авч, цэцэрлэгийн эрхлэгч нарт гардууллаа. Мөн “Нэг Архангай” төрийн бус байгууллагын зүгээс Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших 10 цэцэрлэгт 2 сарын хэрэглээний сүүн бүтээгдэхүүнийг гардуулсан юм. “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2018” арга хэмжээнд Архангай аймгийн 13 сумдын 250 гаруй малчид 10 гаруй нэр төрлийн 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хэвийн боов, цар, ноос, ноолууран бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
А.Эрдэнэ
www.zindaa
Сэтгэгдэл ( 1 )
Bolj baina shuu