Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос нэрэх үйлдвэр барихаар төлөвлөөд энэхүү ажил нь гараанаас гарсан билээ. Тэгвэл энэ тухайд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.
-Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэр байгуулахаар боллоо. Одоогийн байдлаар аймгийн түвшинд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Нефть нэрэх үйлдвэрийн ажил бүрэн утгаараа шийдэгдлээ гэж үзэж болно. Дорноговь аймгийн Зүүнбаянд 1949-1967 он хүртэлх хугацаанд нефть олборлолт явуулж байсан. Монгол Улсын нийт хэрэгцээний 25 хувийг дотоодоосоо хангаж байв. Одоо хоёр дахь үйлдвэрийг тус аймагт барих нь тодорхой болоод байна. Засгийн газрын энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар манай аймгийн нутагт Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр нь албан ёсоор гарсан.
-Сум орон нутгийн хэмжээнд ямар байдлаар хүлээн авч байна. Энэ талаар?
-Улсын хэмжээнд хийж байгаа том ажил учраас орон нутгийнхан таатай хүлээн авч байна. Тэгэхээр оны өмнө Алтанширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад 150 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Засгийн газрын саяны хуралдаанаас мөн газрыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт Энэтхэгийн Засгийн газрын ажлын хэсэг ирж ажилласан. Зарим шаардлагатай судалгаанууд хийгдэж байна.
-Тэгэхээр энэ ажил яг хэдийд эхлэх юм бэ. Нефтийн нөөцөөс эхлээд олон асуудлыг судалж байж, танай аймгийг сонгосон байж таарна?
-Зургадугаар сард багтаж төмөр зам, өндөр хүчдэл болон автозамын ажлууд эхэлнэ. Эдгээр ажилд орон нутгийн иргэд, аж ахуй нэгжийг оролцуулаач ээ гэсэн хүсэлтээ бид зохих байгууллагад уламжлаад байна. Түүнчлэн Дорноговь аймаг энэ чиглэлийн боловсон хүчний хангалттай нөөцтэй. Тус аймгийн Цагаан элсэнд 12 жилийн хугацаанд нефтийг БНХАУ руу экспортолж байна. Долоо хоногт 24 вагон нефть экспортлодог. Тиймээс нефтийн чиглэлийн боловсон хүчний нөөцтэй гэж үзэх үндэслэлтэй. Мөн үйлдвэр барих газар нь төмөр болон автозамаас 20 км зайтай, усны их нөөцтэй газар юм. Энэ бүх бодит бололцоог харгалзан үзээд манай аймгийг сонгосон.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
ene lalar tgd baahan ooriin yumaa shahnadaa!!! oron nutgiin irged aj ahuin negjruugee chiglesen yum hgrei dee !!! baahan shahaanii company oruulchiw\
Uhsenee hiij bsn malnud ve. MAH AH n heden jil ch tor barilaa. odool oilgojagam shig bhin. Battulga eh oronch handaj bn. 76 hulgaichtai bsnas neg huntei hariutslga yarihad amar. 76g taraagad eronhiilogchiin zasaglaltai bolsn der biz. novshnud heden jil bid nariig doromjloh gesin
SAINSHANDAD ANH TUMUR ZAM TAVIJ BAIHAD TRASAA ALDAAGUI HESGEES BATSHIREET RUU 20 ORHOOR GAZRAAS TUMUR ZAMAA TAT
BATSHIREETED AJ UILDVERIIN PARK BAIGUUL
Чи яаж мэддэг байна аа
ШУДАРГА БН ШУУ...ЭНХТУВШИН....
Yaponchyyd xeden jiliin omno Darxand gazaraa congood tyyzaa xaitslaad xyndaamaa tsutgadagiin dawaan deer zogcoocon shv de.. iim yawdal bitgii boloocoi do.?
Энэ ажилд нутгийн ажилгүй залуучуудыг хамруулж оролцуулж ажлын байраар хангах хэрэгтэй