“Жаст”-ын Ш.Батхүү гэгч нөхөр Монгол Улсын Засгийн газраар баталгаа гаргуулан Төрийн өмчит уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 100 гаруй сая ам.долларыг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн хэрэг арваад жилийн дараа Монгол Улсын Засгийн газрыг барьцаалахад хүргэж байна. Харин Засгийн газрын зарим эрхмүүд “Үүнд Засгийн газар хамаагүй. “Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайдаар ажиллаж асан С.Баяр, “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугир нар хариуцлага үүрэх ёстой” хэмээн хэлж байна. Зохих ёсоор бол хариуцлага үүрэх ёстой нөхдүүд мөн үү гэвэл мөн.
Хамгийн гол нь Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаа болсон этгээд нь Монгол Улсын Засгийн газар шүү дээ. Тэгэхээр олон улсын тавцанд бол С.Баярыг ч дурдахгүй, Д.Сугир, Ч.Ганзориг гээд хэнийг ч тоож дурдахгүй. Гагцхүү Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр хэмээн дурдах болно.
Тиймээс бид олон улсын зах зээлд экспорт хийдэг “Эрдэнэт” үйлдвэрээ барьцаанаас нэн даруй гаргах нь зүйн хэрэг. Улмаар зээл авахад батлан даалт гаргасан Засгийн газраа ч чөлөөлөх нь нэн тэргүүний асуудал. Түүнээс бус зээл авсан, баталгаа гаргаж өгсөн нөхдийн нэрийг дурдаад дотооддоо хэрэлдээд байх нь зохисгүй хэрэг. Гадны хөрөнгө оруулагчдын урсгал ямар байгаа билээ, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ямар байгаа билээ гэх зэрэг олон зүйл дурдаж болно. Тэгэхээр юуны өмнө Төрийн өмчит үйлдвэрээ барьцаанаас гаргаж, батлан даагч Засгийн газрынхаа нэрийг цэвэрлэж авахаа бод.
Саяхан Европын холбооны улсаас биднийг “Хар жагсаалт”-д оруулснаа дурдаж, олон улсын тавцанд чамгүй өндөр авхуулаад “Саарал данс”-руу оруулж ирээд байгааг ч болгоох хэрэгтэй. Энэ мэт дуулиан нь эдийн засаг өндийж ядан буй энэ үед гай болно уу гэхээс нэмэр болохгүй.
С.Баяр, Д.Сугир, Ч.Ганзориг нарт хэзээ ч хариуцлага тооцож болно. Мэдээллээс харахад эрхэм нөхдүүдийн хөрөнгө мөнгийг хураавал “Стандарт” банкны өр төлчих хэмжээний хөрөнгөтэй л бололтой. Тэгэхээр болохгүй зүйл алга. Хөрөнгийг нь хурааж, тэдэнд ял үүрүүлсэн ч болно. Гагцхүү энэ бол дараагийн асуудал болчихоод байна.
Ямар ч утгаараа Өмнөд Африкийн “Стандарт” банкин дээр, олон улсын шүүх дээр С.Баяр нарын нөхдийг дуудахгүй, Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хэмээн цоллуулна гэдгийг эхлээд ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газарт ямар ч хамаагүй хэмээн муйхарлаж байгаа хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа батлан даагчаар орсон Засгийн газар Ш.Батхүүтэй яг адилхан хариуцлага хүлээх хууль эрх зүйн орчинтой шүү дээ.
Үүнээс харвал Засгийн газарт хамгийн хамааралтай асуудал болчихсон байна. Монгол Улсын Засгийн газар “Стандарт” банкинд батлан даагчаар бүртгүүлсэн л бол хууль ёсоор адил тэгш хариуцлага хүлээх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй.
Цагтаа ОХУ-д тэглэсэн их өрийн асуудлыг Н.Энхбаяр “Манай Засгийн газарт хамаагүй” гээд орхиогүй биз дээ. Тэр ч бүү хэл “Буян”-гийн Б.Жаргалсайхан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн Засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрыг барьцаа болгоод Японы “Марубени” корпорациас 18.8 сая ам.доллар зээлж л байсан. Энэ нь сүүлд бас л асуудал болсон ч энэ галыг Засгийн газраас дарж, дараа нь дотооддоо асуудлаа шийдсэн.
Харин “Жаст”-ын Ш.Батхүү гэгчид холбогдох энэ хэргийг шүүн тунгаагаад Өршөөлийн хуульд хамруулчихсан байдаг. Үнэн хэрэгтээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүү нарт холбогдох энэ асуудал дахин дэгдэж таарна. Дэгдэхдээ С.Баяр, Ч.Ганзориг, Д.Сугир нартайгаа хамт дэгдэх нь зүйд нийцнэ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 30 )
энэ төрд хууль хяналтынхан гэж байхгүй байна.Хэрвээ байгаа бол шууд яаралтай баривчилгаа явуулж Эрдэнэттэй холбоотой хүн бүрийг барьж хорь.
Засгийн газарт энэ асуудал хамаагүй юм шиг хуцаад байгаа Нямдорж тэргүүтэй хулгайчуудад бас хамаатай шүү.
hutsvaa
Yaltchgui degdeh yostoi,arai ch dee bid zuu,zuun saya $ r ni tuugaad bh uls mon uu
С.Баяр гэгч хулгайч монголын ард тумнийг яагаад доромжлоод байнаа
болж эрдэнэт хүнийх болжээ ОДОО ХАРАХ Л ҮЛДЭВ гадаад ялав монгол ялагдав
Omnot afrikt dain zarla ih hural tolohgui gesen togtool gargawal buh asuudal boloo bish uu
Батхүүгийн хөрөнгийг хурдхан хураахгүй бол найз нарынхаа нэр лүү шилжүүлээд дууссан шүү. Санхүүг нь хариуцаж байсан хар хүүхэн-Бадмаагийн хөрөнгийг ч хураах ёстой. Голомтоос шахаасны байшин Голомт хотхоноос авсан шүү. Батхүүгийн хүүхдүүд нь бүгд гадаад гарсан ба сургуульд сурдаг.
С.Баяр, Д.Сугир, Ч.Ганзориг нарт хэзээ ч хариуцлага тооцож болно. Мэдээллээс харахад эрхэм нөхдүүдийн хөрөнгө мөнгийг хураавал “Стандарт” банкны өр төлчих хэмжээний хөрөнгөтэй л бололтой. Тэгэхээр болохгүй зүйл алга. Хөрөнгийг нь хурааж, тэдэнд ял үүрүүлсэн ч болно.
С.Баяр, Д.Сугир, Ч.Ганзориг нарт хэзээ ч хариуцлага тооцож болно. Мэдээллээс харахад эрхэм нөхдүүдийн хөрөнгө мөнгийг хураавал “Стандарт” банкны өр төлчих хэмжээний хөрөнгөтэй л бололтой. Тэгэхээр болохгүй зүйл алга. Хөрөнгийг нь хурааж, тэдэнд ял үүрүүлсэн ч болно.
Баяр Ганзориг Батхүү Өршөөлийн хуулийг санаачлагч нараар төлүүлэх нь зүйтэй. Тэдэнд энэ зэргийн өр төлөх хөрөнгө байгаа шүүдээ.
Юу хийх гэж энэ зээлийг авсан юм болоо, тэгээд юу ч хийгээгүй мөнгийг нь хуваагаад идчихсэн юм уу.
Absan zeelee hed nugalj usguu bailgui dee Odoo tuluuchee Bathuu
С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нарын хөрөнгийг хурааж төлүүлэх хэрэгтэй.Ийм улаан цайм хулгай хийчихсэн новшнуудад хариуцлага тооцож чадахгүй төрөөр яах юм бэ? М.Энхболд тэргүүтэй МАНАН-ын хулгайчууд төрийн эрхэнд байгаа цагт эд нарт хариуцлага тооцож чадахгүй нь тодорхой. Тиймээс төрийг цэвэрлэх ажилд яаралтай орох хэрэгтэй.
С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нарын хөрөнгийг хурааж төлүүлэх хэрэгтэй.Ийм улаан цайм хулгай хийчихсэн новшнуудад хариуцлага тооцож чадахгүй төрөөр яах юм бэ? М.Энхболд тэргүүтэй МАНАН-ын хулгайчууд төрийн эрхэнд байгаа цагт эд нарт хариуцлага тооцож чадахгүй нь тодорхой. Тиймээс төрийг цэвэрлэх ажилд яаралтай орох хэрэгтэй.
Юу бодхов дээ Ээ бий тарвага Женко 2 ын ээлжит довтолгоо Эрдэнэтийг л авахгүй бол үхлээ шүү ямарч ханаж цацдаггүй шунал байдаг юм.Женко төлөвлөгөө ёсоороо Хөтөлийг авсан Дархан төмөрлөгийн авсан одоо Эрдэнэт нь жаахан баарчихаад байна. УБТЗ-г авахаар үзэж тарж бгаа ерөнхийлөгч байж нэг муу оросын ТЗын дарга хувьцаат компаны захирлыг хүлээж авч жижигрэнэ нөгөө л лобби Хурцыгаа уулзуулахгүй дээ.За тэгээд хүсэл нь гүйцвэл Баян Баттулгаар тэргүүлсэн ерөнхийлөгчийн засаглалтай монгол улс гараад өгнө өө Эрдэнэт Хөтөл Төмрийн үйлдвэр Төмөр замтай болчихсон Женко естой л хэхрэхээс өөр яах юм.
Монголын ард түмний ганц амин зуулгаа болгосон Эрдэнэт үйлдвэр рүү ямар их хувалзууд дайрч давшилдаг юм бэ.Жастын Батхүү гэж нэг хувалз олон хүнийг хөлдөж чирж, улсынхаа нэр нүүрийг барж байдаг хулгайч юм аа.
Нямдоржийн хүүгийн шахаасаар шулсан мөнгөний зөрүүгээр төлүүлэхийг Нямдоржд даалгасугай
Саалын ганц үнээ болосон эрдэнт үйлвирээ алдах болж байгаа юм бол ард түмэн бүгдэрэй мөнгө цугалуулан хандивилаж абарцгааяа.
Жастын Батхүүгээс түүний шуудан банк,махны 16 орчим үйлдвэр,шатахццны бааз,колонкуудыг нь шүүхийн шийдвэрээр хураан аваад төрийн банкны мэдэлд өгчихсөн гээд мэдээлэгдээд Батхүү чинь өөрөө би одоо бүх бизнесээ төрд өгөөд өглөг авлагагүй боллоо гэж ярьж байсан даа.Харин Батхүүгээс авсан зээлийнх нь оронд хураан авсан хөрөнгөнүүд нь одоо бүгд эзэнтэй болоод ажиллаж байха юм Үүнийг нь авсан ЗГ л мөнгийг нь төлөх юм биш үү.Энэ явдал 13-14 оны үед л шийдэгдсэн асуудал
Нямкаг Өмнөд Африк руу явуул. Цаадах чинь хөнгөхөөн булаагаад ирнэ ямар сураагүй биш.
Ter humuustei hariutslagiig ni hurdan tootsoj hurungiig ni huraj ter uriig ni darah heregteishde yun daraa ni hariutslaga tootsoh yum yariad bgaan teged tatvar tulugchdiin munguur uriig ni daraad buh zuiliig chimegui unguruuh sanaatai bgamu haashaa yum zuv yarij zuv bicheeche
Тэр мөнгө хаашаа оров төрын хууль өршөөлөө гэнүү түмэн өршөөхүү
Торийн омчийн Хорооны дарга байсан сурагдаггуй Сугар гэж хун байдаг, одоо Монголын эцэг болсон бух хуулийн эцэг Ундсэн хуулиа цэвэр тунгалаг байлгах уурэг бухий Цэцдийн зовлолийн гишуунээр ажиллаж байгаа гэж бодохоор Монголын торийг эзэнтэй гэж хэлж болох уу, Эрдэнэтийн захирал байсан Ганзориг бол яахав зальтай хулгайч, одоо тэр хулгайчийн хуу нь УИХ ын гишуун болчихсон Монголчуудын эв нэгдлийг хангана гээд солиорч байх жишээтэй, Монгийг нь авч хуваасан Батхуу нь одоо Монголын шуухээр ороод Оршоолийн хуулиар цагаадчихсан байз жишээний ийм болохоор Монголд эзэн Чингэс хаан дахин гарах естой
жирийн Бид ямар нэг Хулгай Луйвар хийсэн бол Хууль Хяналт Шүүхийнхэн Бидний толгойг илээд зүгээр явуулах байсан уу Үгүй шүү дээ Аль хэдийн дээлий минь нөмөргөжчихсөн байгаа шүү дээ Яахаараа ийм Том Хулгай Луйварын хэргийг Хууль Хяналтынхан мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж явдаг байнаа Хууль Хулгайч 2 найзалж болно гэж
Yun orshoold hamragdah toosiig ni govood oriig ni toluul. Ezentei oriig toluulj chadahgui bol tor gej bdaad yadgiin.
Жирийн иргэд сая төгрөгийн зэнл авчихаад төлж чалахгүй үйл тамаа эдэлж шорон оронд хатаагдаж байхад С.БАЯР, Д.СУГИР, Ч,ГАНЗОРИГ мэт яахаараа ингэж даварч байдаг юм. Үндсэн хуулинд юу гэж заасан билээ. С.БАЯР бол юу юм бэ. Төр, хууль дийлдэггүй юм бол. Урт насалж удаан жаргаж чадахгүйгээр насаар нь амьдын ТАМ”-д сүг болгож чадах хүч байгаа шүү.. Иймд С.БАЯРТАНГУУД ухамсараараа өрийг төл.. Үгүй бол та нартай нэг л шөнө оронд чинь....!!!!