Дахин төлөвлөлтийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

Хөгжил дагаад олон асуудал үүсдэг нь мега хотын онцлог. Агаарын болон хөрсний бохирдол, автомашины түгжрэл, дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал зэрэг эдгээр тулгамдсан асуудлыг дахин төлөвлөлтийн хүрээнд л шийдэхээс өөр гарц одоогоор харагдахгүй л байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажлыг гэр хорооллоос эхлэхээр шийдсэн. Үүний хүрээнд  2012 онд Нийслэлийн 24 байршлын 1506 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь.

Тэгвэл төсөл хэрэгжсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтад оржээ.

"Сайны хажуугаар саар" гэгчээр гэрээний заасан хугацаанд орон сууцаа ашиглалтад өгөлгүй, иргэдийг хохироож байгаа барилгын компани ч мэр сэр дуулдсаар байгаа ч төслийн үр дүн гарсаар байгааг доорх  зургаар харуулбал,

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2020 он гэхэд  нийт 71.290 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.

 

Тэгвэл энэ жилийн тухайд буюу 2018 онд БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газраас орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгон бууруулах талаар  Засгийн Газарт оруулахаар санал гаргасан байна.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(103.26.193.147) 2018 оны 02 сарын 04

ХЭНИЙХИЙГ ннь хөнглөөд хэнийг нь хөнгөлдөггүй юм бэ

0  |  0
Top