Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн сонирхол, идэвхи сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж, үнэт цаасны арилжааны үнийн дүнд эзлэх хувь өнгөрсөн оныхоос ихээхэн өслөө. Арилжааны нийт дүн 2016 онд 300 сая гаруй төгрөг байсан бол 2017 онд дөрөв дахин өсөж, 1.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Үүнд, 2016 онд 8.3 сая төгрөг байсан гадаадын иргэн болон аж ахуй нэгжийн арилжаанд оролцсон дүн 2017 онд 34.8 сая болж, нийт арилжааны 4.06 хувийг эзэлж байна. Дотоодын аж ахуй нэгжийн арилжааны дүн 2016 оны 312.4 сая төгрөгөөс 2017 онд 657.6 саяд хүрч хоёр дахин, иргэдийн арилжааны дүн 27.9 сая төгрөгөөс 167.7 сая төгрөг болж зургаа дахин өсжээ. Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5 хувийг бүрдүүлсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )