ОУВС-гаас тулгалт шахалт үзүүлэхгүй гэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ОУВС-гийн төлөөлийг хүлээн авч уулзсан байна. Тэр үеэр Жеофф Готтлиеб “Хэрэгжүүлж буй хөтөлбөр бол ОУВС-гийнх биш, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр юм. ОУВС-гаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогыг сайжруулах, улмаар эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох зорилготой. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд зөв бодлогыг тууштай хэрэгжүүлснээр валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурлаа” гэж онцолсон бол тэрбээр цааш өгүүлэхдээ “Бидний зүгээс баримтлах ёстой байр суурь, зарчим гэж бий. Гэхдээ энэ нь ямар нэгэн тулгалт шахалт үзүүлнэ гэсэн үг биш. Та бүхний тавьсан санал, хүсэлтийг хэлэлцэн зөвшилцөж, буулт хийхэд ч бид бэлэн байх болно. Хамгийн зөв, оновчтой, тохиромжтой шийдлийг олох нь л бидний хамтын зорилго юм” хэмээжээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top