Дэлхийн банкнаас уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тандаж, төсөөлөл гаргадаг билээ. Тэгвэл өнгөрөгч 2017 онд Дэлхийн банкнаас металын үнэ ирэх жил тогтвортой байх төсөөлөлтэй байгаа бол газрын тосны эрэлт тогтвортой нэмэгдэн, экспортлогчид тохиролцон үйлдвэрлэлээ бууруулсан, АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэл тогтворжсон зэргийн улмаас газрын тосны үнэ энэ жил нэг баррель нь $53 байснаа 2018 онд $56 болж өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн Банкнаас мэдээлж байжээ. Харин 2018 он гараад нэг сар болж байхад баррель нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 56 ам.долларт хэлбэлзэж байгаагаас харвал шинжээчид буруу тооцоолдоггүй бололтой.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )