”Усжуулах” компани ”Түмэн шувуут”-д хувьцаагаа бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

Санхүүгийн зохицуулах хороны хуралдаанаар, 2008 онд үйл ажиллагааг нь зогсоосон “Усжуулах” ХК-ийн хувьцааны арилжааг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэжээ. Энэ үүргийг  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д  өгсөн байна. Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Усжуулах” ХК-ийн нэр бүхий томоохон хувьцаа эзэмшигч нар нийт 394 833 ширхэг хувьцаагаа “Түмэн шувуут” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн аж. Арилжаа нь зогссон хувьцааг арилжааны бус хэлбрээр бусдад шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс зохих шаардлагыг хангуулсны үндсэн дээр хувьцааны арилжааг сэргээлхээр шийдвэрлэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top