Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлжээ. Мөн “Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Мөн нэр бүхий гурван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, нийслэл болон Архангай аймагт үйл ажиллагаа эрхлэх хоёр ББСБ-д шинээр тусгай зөвшөөрөл олгожээ. “Инвесткор ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, “Соломон инвестментс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж олгосон ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )