Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, баг бүрэлдэхүүн “Лүүк Монголиа”, “ММ Поларис” компаниудаар зочиллоо. "Лүүк Монголиа" компани 2005 онд байгуулагджээ. Тур операторын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд аялал жуулчлалын бусад үйлчилгээ рүү орсон. Аялал жуулчлалын чиглэлийн цогц үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно, 80 гаруй ажилтантай. Зундаа 100 болон нэмэгддэг гэнэ. Охин компани болох “Minex Mongoila” нь “Майнинг Монголиа” олон улсын үзэсгэлэнг жил бүр амжилттай зохион байгуулж, хэрэглэгчдийн хүлээлт, талархлыг хүртээд байгаа. Үзэсгэлэнгийн тухайд олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнгийн танхим манай улсад чухал байгаа талаар ярилаа. Татварын хуулийг ойр ойрхон солих нь бизнесийнхэнд бэрхшээл учруулдаг, үйлчилгээний байгууллагууд орлогоо нэг бүрчлэн бүртгэж байгаа ч зардлаа хянаж чадахгүй байна, захууд НӨАТ-ын баримт өгдөггүй. Аялал жуулчлалын хууль төслийн байдалтай, амьдралд ойр биш. Тусгай зориулалттай агнуурын үйлчилгээгээр бусад тур операторуудаа тэргүүлдэг ч энэ чиглэлийн үйлчилгээний зохицуулалт, татвар хураалт нь ойлгомжгүй байна гэж ярилаа.Танхимын төлөөлөл зочилсон дараагийн компани бол худалдаа үйлчилгээ, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ММ Поларис. Япон Улсаас хүнс, ахуйн хэрэглээ, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг. Үйлчилгээний салбарын Поларис байхыг зорьж буйгаа ярилаа. Хэрэглэгч хаан гэж ярьдаг ч бодит байдал дээр хэрэглэгчдийн эрхийг зөрчдөг. Үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, хэрэглэгчдийг дээдэлсэн үйл ажиллагааг жишиг болгоно гэлээ. Үндэсний үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн санал болговол хамтарч ажиллахад бэлэн. Францын сүлжээ Ibis зочид буудлын салбарыг ажиллуулж эхэлсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )