Монголын шатахуун импортлогчдыг дотооддоо шатахууны үнийг сэм нэмж эхэлсэнтэй зэрэгцээд, Роснефть компани Монгол Улсад экспортлох газрын тосны хилийн үнийг нэмсэн мэдээ ирлээ.
Тухайлбал, А-80 автобензин 28 ам.доллароор нэмж тонн тутамд 666 ам.доллар болж, А-92 автобензин 28 ам.доллароор, тонн тутамд 696 ам.доллар, 95 автобензин 28 ам.доллар, тонн тутамд 746 ам.доллар, дизель түлш 45 ам.доллар, тонн тутамд 677 ам.долларт хүрчээ.
Харин улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Нарийвчлан тооцоолсоноор авч үзвэл А-80 автобензин 97, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Naashtai xandana gej uulzaj darga nart beleg egeed bushsan bishvv
муусайн шулаачингууд
dizel tvlshees ih ashkg olj bga yumu arai l ih nemchihle