Монгол банкинд аудитын шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2017 оны 6 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны A/06 дугаар тушаалын дагуу “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааны үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийн үйл ажиллагаа болжээ.  Нээлтэд Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, Үндэсний Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор М.Давааням, аудитын менежер, ахлах аудитор, аудиторууд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Тамгын газрын захирал Ж.Батхуяг, Дотоод аудитын газрын захирал Д.Аюуш, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Тайлан, бүртгэлийн газрын захирал Т.Амарсайхан нар оролцсон байна.

Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил үр дүнтэй байсан эсэх, "Эрдэнэсийн сан"-г эрхлэх үйл ажиллагаа үр нөлөөтэй явагдсан эсэх, Монголбанкны үйл ажиллагаанд тавих хяналт үр нөлөөтэй байсан эсэхийг шалгана.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.89) 2018 оны 02 сарын 21

Шалгах нь зөв зөрчил илэрдэг юм бол буруутай этгээдүүдэд хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй аймаар л юм яридаг тэгээд л таг болидог тийм байж болохгүй ш дээ. Зөрчил байдаг юм бол улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.

0  |  0
Top