Монгол төгрөгийн ханш 1.4 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Эдийн засагт ногоон гэрэл асч, гэрэл гэгээтэй мэдээллүүд дуулдах болсон билээ. Ямартай ч валютын ханш тогтворжиж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн савлагаа үүсч нэмэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тэгвэл Монгол төгрөгийн худалдан авах чадвар илт буурч, ханш нь унасаар байсан бол энэ сарын эхээр Монгол төгрөгийн ханш, худалдан авах чадвар 1.4 хувиар өссөн болохыг мэргэжилтнүүд мэдэгдлээ. Энэ нь валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл гэдгийг ч давхар дайсан. Өнөөдрийн хувьд шатахуун түлшний үнэд бага зэргийн нэмэгдэл бий болсон нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болзошгүй учраас энэ тал дээр зохицуулалт хийж арга хэмжээ авах ажээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xatnaa(203.169.49.96) 2018 оны 02 сарын 21

Hezeeniihtei haritsulahad vee

0  |  0
Top