Банкны активын чанарын үнэлгээг Олон Улсын банк санхүүгийн байгууллагад мөрдөгддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж, батлагдсан ажлын даалгаварын дагуу хийгдсэн байна. "Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болсон" гэж Монголбанкнаас онцоллоо.
Активын чанарын үнэлгээнд банкуудын зээл, авлага, зээлтэй адилтган тооцох бусад актив болох баталгаа, батлан даалт, аккредитив, түүнтэй адилтгах тэнцлийн гадуурх актив, гуравдугаар түвшний актив хамрагдаж, зөвлөх компани дараах үе шатаар үнэлгээг гүйцэтгэсэн байна. Үүнд:
Активын чанарын үнэлгээгээр зээлийн багцыг байгууллагын, жижиг, дунд үйлдвэрлэлийн, ипотекийн болон жижиглэнгийн зэрэг ангиллын дагуу үнэлж, банкны системийн хэмжээнд нийт байгууллагын зээлийн 91 хувийг түүвэрт хамруулан нэг бүрчлэн шалгасан нь харьцангуй өндөр хувьд тооцогдож байгаа аж.
Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан байна.
Монголбанкнаас цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгавар банкуудад өгөгдөж, арилжааны банкууд тухайн шаардлагыг 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагыг тавьжээ.
Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай гарчээ.
Эх сурвалж:Монголбанк
Сэтгэгдэл ( 0 )