Хуурамч доллараар гүйлгээ хийхийг завджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхээс сэрэмжлүүлж байна. Гэмт этгээдүүд  хуурамч төгрөгөөр орой, үдшийн цагаар хүн, хөдөлгөөн ихтэй газрын үйлчилгээний байгууллагуудад гүйлгээ хийх магадлал өндөр байдаг ажээ. Энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн “ХААН” банкны салбарт хуурамч доллараар гүйлгээ хийхийг оролдож, үйлдэл дээрээ баригдсан байна. Худалдаа, үйлчилгээний газруудад, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн зарим иргэн их хэмжээний мөнгөн дотор хуурамч төгрөг хийх тохиолдол ч  гарч байгаа ажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг их хэмжээний мөнгөөр гүйлгээ хийхдээ сайтар шалгаж авахыг зөвлөж байна

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top