Тоног төхөөрөмж хандивлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 25

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон тус газрын холбогдох албан тушаалтнууд Тайваны Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас буцалтгүй тусламжаар хандивлаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурсан юм.Хамтын ажиллагааны хүрээнд  ГИХГ-т нэн шаардлагатай 12,280,000 төгрөг (4,991 ам.доллар)-ийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top