Монголбанк 2018 оны 2 дугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )