Эрдэнэтийн 49 хувийг Цэц дээр хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар  Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн. ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ.

Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр 9.30 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд  нээлттэй хийж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(27.123.212.137) 2018 оны 02 сарын 28

хэлэлцэх шаардлагагүй хууль зөрчиж хулгай хийснийг мэдсээр байж одоо төр эзэмшилдээ аваад холбогдох хариуцлагыг нь авах нь зөв

0  |  0
иргэн Батсүх(27.123.212.132) 2018 оны 02 сарын 28

Монгол улсын үндсэн хуулиар улсын өмч.ард түмний өмчийг зааж тунхагласныг мэдэх юм.Яахаараа төрийн өмч бусдад худалдагдаад зарга бдог бна.Төр өмчөө бүх ард түмний эрх ашгийн төлөө авах ёстой.Юун хэлэлцэх вэ.Хятадад бол зарга үүсгээд бгааг шоронд хортж.цаазын ял өгчихсөн бгаа.Төрийн өмч юм чинь.Элдэв хэл амгүй өмчөө аьах эрхтэй ч авах ч ёстой.Эрх мэдэлгүй төр гэж бх ёсгүй.Юуны учир төр төмөр нүүртэй гэдэг билээ.Цаашид ч өмчөө эгүүлэн авч хөгжүүлэх нь чухал.Хувьд худалдах нь буруу Ашиг хонжоо хардаг.өмчгүй төр гэж бх ёсгүй шдээ.Шуналиай хувь хүн биш байлтай.Хятадыг улс төрөөс авах гээхийг нь ав

0  |  0
Top